Энлайт Контрол Системс ХХК

Энлайт Контрол Системс ХХК Industrial automation, Building management system, Engineering Design - Project Implementation - Service and Support -

МУИС - ийн Электроникийн V олимпиад- г ивээн тэтгэж оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцсон оюутан залуусдаа цаашдын сурла...
31/03/2026

МУИС - ийн Электроникийн V олимпиад- г ивээн тэтгэж оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцсон оюутан залуусдаа цаашдын сурлагад нь амжилт хүсье.

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилттэй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлүүдийг цуврала...
18/03/2026

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилттэй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлүүдийг цувралаар танилцуулж байна.

Хөдөлгүүрийн удирдлагын төв (Motor Control Center – MCC)

Энэхүү төсөлд хөдөлгүүрийн удирдлагын төвийг Schneider Electric-ийн OKKEN MCC шийдлээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд үйлдвэрийн процесийн үе шатны 6 тусдаа блокыг удирдах 6 тусдаа иж бүрэн МСС - ийг нийлүүлж суурилуулаад байна.

OKKEN нь үйлдвэрийн тасралтгүй ажиллагаа, найдвартай байдлыг хангах дараах давуу талтай юм:

🔹 Form 4b тусгаарлалт
Нэг фидер дээр алдаа гарсан ч бусад хэсгийн ажиллагаанд нөлөөлөхгүй → процесс тасалдах эрсдэл буурна

🔹 Withdrawable функциональ блок
Засвар үйлчилгээ, солилтыг систем унтраахгүйгээр гүйцэтгэх боломж → downtime хамгийн бага, аюулгүй ажиллагаа

🔹 Motor control-ийн нэгдсэн архитектур
Pump, blower, mixer зэрэг тоног төхөөрөмжүүдийг стандартчилагдсан байдлаар удирдах боломж

🔹 EcoStruxure платформд бэлэн
SCADA, monitoring системтэй бүрэн интеграц хийж real-time хяналт, алсын оношлогоо хэрэгжүүлсэн

🔹 IEC 61439 type-tested шийдэл
Хүнд нөхцөлд (continuous operation) найдвартай ажиллагаа баталгаажсан

Үр дүн:

✔ Үйлдвэрийн тасралтгүй ажиллагаа хангагдсан
✔ Засвар үйлчилгээний хугацаа, эрсдэл буурсан
✔ Операторын аюулгүй байдал нэмэгдсэн
✔ Системийн өргөтгөл, ирээдүйн хөгжүүлэлтэд бэлэн

Дараагийн постоор энэхүү үйлдвэрийн SCADA / хяналтын системийн шийдлийг танилцуулах болно.

OKKEN MCC шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг comment хэсгээс үзнэ үү

#ЭнлайтКонтролСистемс


Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүр...
16/03/2026

Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Монгол улсад анх удаа баригдаж байгаа үйлдвэрийн иж бүрэн автоматжуулалт, хөдөлгүүрийн удирдлагын төв, хяналт удирдлагын СКАДА системийг манай компани хийж гүйцэтгээд байна. Энэхүү цогц автоматжуулалтын шийдэл нь үйлдвэрийн бүх технологийн процессыг бодит хугацаанд, найдвартай, аюулгүй ажиллуулах боломжийг бүрдүүлж байна.

Уг төслийн ажлыг Schneider Electric компанийн Modicon PAC, Okken брэндийн тоног төхөөрөмж, АVEVA Plant SCADA програм хангамжуудаар гүйцэтгэлээ. Бид энэхүү төслийн нэг хэсэг болж, усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах үндэсний зорилтод бодитой хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Мөн бидэнд итгэж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан захиалагч М-Си-Эс Проперти болон бусад байгууллага, инженерүүддээ талархал илэрхийлье.





Эрдэнэ Монгол ХХК - ийн Баянхөндий алт боловсруулах үйлдвэрийн автоматжуулалт, SCADA системийн ажлыг богино хугацаанд ам...
17/09/2025

Эрдэнэ Монгол ХХК - ийн Баянхөндий алт боловсруулах үйлдвэрийн автоматжуулалт, SCADA системийн ажлыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэж дууслаа. Ашигласан технологи: AVEVA Plant SCADA, Schneider Electric Modicom 580 ePAC. Шийдлийн онцлог: Hot Standby CPU бүхий тархмал (distributed) оролт гаралттай, давхар цагираг сүлжээ бүхий топологитой автомат удирдлагын систем байдлаар зохион байгуулав.

2020 оны хаврын ковидтэй жил Энержи Ресурс ХХК - ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADA систем (үйлдвэрийн процесын хяналт...
06/07/2025

2020 оны хаврын ковидтэй жил Энержи Ресурс ХХК - ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADA систем (үйлдвэрийн процесын хяналт удирдлагын програм) -ийг шинэчлэх ажлыг манай компани 2-3 сарын дотор амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Төвөгшил бүхий нарийн процестой, бүрэн автомат энэ үйлдвэр 2011 онд анх ашиглалтанд орохдоо Citect SCADA 7.2 програмтай байсныг уг програмын сүүлийн хувилбар болох AVEVA PlantSCADA 2020 -р шинэчилсэн юм. Салбарын хурдацтай хөгжлөө дагаад програм хангамж амархан хуучирдаг тул 10 гаруй жил болсон програм цаг үеийн хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүй болсон байв.

Төслийн онцлог нь хуучин PAC/PLC (автомат удирдлагын контроллёр) дээрх програм болон мэдээллийг хэвээр үлдээн SCADA системийг бүрэн шинэчилэх байв. Үүний тулд процедур хэлбэртэй, задгай байсан бүх хувьсагчдыг үйлдвэрийн шугам, процесын дагуу бүтцэд оруулж объект байдлаар зохион байгуулав. Хуучин системийн онцлогийг шинэ програмын дэвшилтэт функцуудруу нэг бүрчлэн өөрчлөлт хийж (customize) оруулах нүсэр ажлыг хийсэн юм. Шинэ програмын онцлог давуу тал нь situational awareness буюу операторын бүтээмжийг хамгийн өндөр байх түвшинд тусгайлан зориулагдсан бөгөөд хяналтын дэлгэцийн элемент бүр тухайн үеийн нөхцөл байдлыг хурдан ойлгоод хариу арга хэмжээ авахад зориулагдсан байдаг.
Төсөл хэрэгжсэнээр операторын хяналт удирдлагын үйл ажиллагаа шинэ түвшинд гарч үйлдвэрийн процесыг хялбар ойлгож удирдах, хэвийн бус нөхцөл байдлыг хялбар илрүүлэх, шалтгааныг ойлгох, хариу арга хэмжээ авах удирдлагын функцууд эрс сайжирсан билээ.

🚜 𝗔𝗚𝗥𝗢 𝗘𝗫𝗣𝗢 𝟮𝟬𝟮𝟱 🌾 - Олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэнд 🤝 "Э...
01/04/2025

🚜 𝗔𝗚𝗥𝗢 𝗘𝗫𝗣𝗢 𝟮𝟬𝟮𝟱 🌾 - Олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэнд 🤝 "Энлает" ХХК 🤝 нэгдлээ.

📞 Холбоо барих утас: 7777-3010
📨 Цахим шуудан: [email protected]
🌐 Цахим хуудас: www.agroexpo.mn

🗓 Хэзээ: 2025 оны 04 сарын 04-06
📍 Хаана: Буянт-Ухаа Спортын Ордон
🔖 Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
🔖 Ерөнхий ивээн тэтгэгч: Мөнх ногоон тал ХХК
🔖 Алтан ивээн тэтгэгэгч: Агромаштех ХХК
🔖 Мөнгөн ивээн тэтгэгч: Ensada Tractron Mongolia
🔖 Дэмжигч байгууллага: ХХААХҮЯ | МҮХАҮТ | МТҮХ
🔖 Мэдээллийн түнш: Agronews.mn | Bloomberg TV

BUILD MONGOLIA 2024 | Enlight LLC Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн үзэсгэлэн яа...
23/04/2024

BUILD MONGOLIA 2024 | Enlight LLC

Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн үзэсгэлэн яармагт Энлает ХХК / Enlight LLC оролцоно.

/Schneider Electric, Aveva /
✅Барилгын ухаалаг систем,
✅Үйлдвэрлэлийн автоматжуулалт, SCADA
✅PME /Эрчим Хүчний Менежментийн Систем/

Үзэсгэлэн яармаг 4 сарын 24-26-ны өдрүүдэд “AIC Steppe Arena - Степпе Арена (Мөсөн өргөө)"- д зохион байгуулагдана.
www.buildmongolia.com

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, 20-43
Ulaanbaatar
14220

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Энлайт Контрол Системс ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share