JAVKHLANT GROUP

JAVKHLANT GROUP Үйлдвэрлэл дагнасан компани

ЖАВХЛАНТ ГРУПП

АГУУЛГА
Бидний тухай
Бизнесийн салбар
Бүтээгдэхүүн
Төсөл
Түншлэл
Холбоо барих


БИДНИЙ ТУХАЙ

Жавхлант групп нь 1996 онд барилга угсралт, гадаад худалдааны “Дорнын Өргөө” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэсэн түүхтэй. Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, хөнгөн блок, бетон зуурмаг, бетон шон, гурилын үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани. Од

оогоор 80 гаруй ажилтан ажиллагсад, 20 инженер техникийн ажилтантай.
Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд, СХД, 19-р хорооны ахмадуудыг жил бүрийн Цагаан сараар гарын бэлэг гардуулж баярлуулах сайн үйлсийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн группын маркетингийн бодлого нь нийгэмд чиглэсэн компанит ажилтай уялдуулан зохион байгуулж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зарчмыг баримталдаг.
2008 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотхонд 50 мянган м2 блок үйлдвэрлэх хүчин чадалтай хөнгөн блок үйлдвэр байгуулсан. Мөн ондоо Найрамдлын замд байрлах Бор толгой гэдэг газарт Жавхлант тоур амралтын газрыг ашиглалтанд оруулсан.
2012 онд газар тариалангийн салбарт бизнесээ өргөжүүлж Сэлэнгэ аймгийн Сант суманд 1000 га, Орхонтуул суманд 800 га газарт улаан буудай, хүнсний ногоо тариалж эхлэсэн.
2014 онд хүнс үйлдвэрлэлийн салбарт бизнесээ өргөжүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотхонд, хоногт 120 тонн гурил үйлдвэрдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр, 3000 тонн үр тарианы агуулахын хамт барьж ашиглалтанд оруулсан.
Мөн ондоо Хөтөл хотхонд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шонгийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд энэ нь Монгол улсын эрчим хүчний салбарт нэн хэрэгцээт бүтээгдэхүүн болсон юм.
Бид 2015 оноос гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалан, барилга бүтээн байгуулалтын томоохон төслүүдрүү төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна.

УРИА
Жавхлан төгс
Жавхаалаг амьдарцгаая
Жавхаалаг, Төгөлдөр, Бүтээлч …

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсдаа үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч хамт олон байна.

ҮНЭТ ЗҮЙЛ
ЧИН СЭТГЭЛ чанарыг бүтээнэ
БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА
ӨӨДРӨГ ТЭМҮҮЛЭЛ

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Менежментийн баг
Санхүүгийн хэлтэс
Бизнес хөгжлийн хэлтэс
Хүний нөөцийн хэлтэс
Маркетинг, борлуулалтын хэлтэс


БИЗНЕСИЙН САЛБАР

Барилга, үл хөдлөх хөрөнгө - Дорнын өргөө ХХК
Үйлдвэрлэл
Хөнгөн блок- Дорнын зам ХХК
Бетон шон- Сиброн дэвшил ХХК
Гурил
Газар тариалан- “Сант агро” ХХК
Аялал жуулчлал “Жавхлант Тур” ХХК


БАРИЛГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
Дорнын өргөө ХХК

2000- 2010 оны Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах 1, 2- р төслийн хүрээнд Дэнжийн мянга, Хайлааст, Дарь эх, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт зэрэг газруудад 1500- н усан сан, нассос станц, ус түгээх байр, инженерийн шугам сүлжээтэй иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтанд оруулсан;
2003 он СХД-ийн 19-р хороонд өөрийн оффис болох “Жавхлант төв”;
2006 он БСШУЯамны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд хотын дотуур байртай дунд сургууль;
2006 он СХД-ийн 15, 16, 22- р хорооны өрхийн эмнэлэг, цагдаа хорооны цогцолбор барилга;
2007 он СХД-ийн Тамгын газрын өргөтгөлийн барилга;
2010 он ЭМЯамны захиалгаар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод иж бүрэн спортын ордон;
2011 он МСС- ийн санхүүжилтээр дулааны хэмнэлттэй амины орон сууцны барилга;
2012 он 30 автомашины гаражтай, 6 давхар 30 айлын орон сууцны барилга;
2013 он БСШУЯамны захиалгаар СХД 1-р хороонд 640 хүүхдийн 10-н жилийн дунд сургууль барьж гүйцэтгэсэн;
2013 он СХД-ийн 19-р хороонд 45 айлын 10 давхар орон сууцны заслын ажлыг гүйцэтгэсэн;
2013 он СХД, 19-р хороонд 45 айлын орон сууцны барилга;
2014 он СХД 19-р хороонд 108 айлын 2 блок орон сууц, 250 хүүхдийн 3 давхар цэцэрлэгийн барилга, үйлчилгээний зориулалттай 2 давхар конторын барилга зэргийг төлөвлөөд 108 айлын орон сууцны үндсэн суурь, 54 айлын А блокын барилгын 6 давхар хүртлэх үндсэн каркасын ажил дуусч барилгын ажил 80%- тай байна;

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

ЖАВХЛАНТ ТОУР ЖУУЛЧНЫ БААЗ
Шинэлэг хэлбэрээр, хоорондоо холбоотой 16 гэр буюу найман хос гэр. Дотроо ариун цэврийн өрөө, душтэй, битүү цутгамал байгууламж. 3,1 га талбайг эзэлдэг.


БҮТЭЭГДЭХҮҮН

ХӨНГӨН БЛОК
Хөнгөн бетон блокоор барилга барихад барилгын ажлын хугацааг богиносгох, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дуу, дулаан тусгаарлалт сайтай тул ашиглалтын зардал багатай гэх зэрэг давуу сайн талтай.
Хөнгөн бетон блокоор дүүргэлт хийсэн барилга байгууламж нь байгалийн гамшгийн үед тухайлбал газар хөдлөлтөнд хамгийн тогтвортой байдаг.
Хөнгөн бетон блок нь бат бэх, жин хөнгөнтэй учир барилгын ачааллыг бууруулах, галд тэсвэртэй гэх мэт олон давуу талтай.
Хөнгөн бетон блок нь хүний эрүүл мэндэд, хүрээлэн байгаа байгаль орчинд хор нөлөөгүй байгалийн цэвэр материалаар хийгддэг.

БЕТОН ШОН
Францаас гаралтай энэ технологийг Оросдоо 7-д жагсдаг томоохон Рекон групптэй хамтран байгуулсан. Хятадын модон шон хөндий голтой, нарийхан нимгэн байдаг. Манайх бол дөрвөлжин, цул. Оросын нутагт дан тийм шон байдаг. Битүү арматуртчилагдсан. Тэр жил Дархан Сэлэнгийн тэнд болсон шуурганаар хятад шон маш олноороо хугарч нурж унасан. Тэд нар чинь гучин хэдэн см гулзайгаад л хуга үсэрдэг бол манай тэрхүү битүү цул бетонон шон 87 см гулзайсан юм.. Энэ технологиор Оросын 69 хотод үйлдвэр босоод байна. Тэр хотуудын барилга байгууламж бүгд тэр технолгиор баригдсан. 30 м алслалттай бэхэлгээний бетон үйлдвэрлэдэг нь том худалдааны төвүүд, гараш зэргийг барихад тохиомжтой. Манайх дистрибютер нь болоод, хятадын шонгоос ялгарах давуу талыг нь нийтэд таниулаад үүнийг ажил болговол маш ирээдүйтэй үйлдвэр юм.

ГУРИЛ
Айл өрхийн хэрэглээний өдөр тутмын хоол хүнс, үндэсний уламжлалт гурилан бүтээгдэхүүн хийх, талх нарийн боов, бялуу гэх мэт хүнсний үйлдвэрүүдийн гол түүхий эд. Нарийн ширхэгтэй, өнгөний хувьд хамгийн цагаан гурил учраас тансаг зэрэглэлийн гурилан бүтээгдэхүүн хийхэд түлхүү ашиглана.

Савлагаа: 5кг, 10кг, 25кг



ТӨСӨЛ
2015 он СХД-ийн 1-р хороо, Баянгол амын 10 га газарт худалдааны төв, кинотеатр, сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, цөөрөмтэй 5000 айлын орчин үеийн орон сууцны хороолол барихаар зураг төслийн ажил хийгдэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан төсөл дээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана.
2015 он Дорноговь аймгийн Замын үүд боомтод 3 одтой 6 давхар зочид буудал барихаар зураг төслийн ажил дуусч техникийн нөхцөлүүдээ аваад суурь, барилга угсралтын бэлтгэл ажилдаа ороод байна.
2016 он Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор, Хар ямаатын энгэр хэмээх газарт өндөр зэрэглэлийн амралт сувиллын газар байгуулах төслийн судалгаа төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.

ТҮНШЛЭЛ
ОХУ, Хятад, Малайз улсуудтай бизнесийн харилцаатай байдаг.
Рекон групп ОХУ
Нумт групп
Нью Медиа Групп


ХОЛБОО БАРИХ

Утас: 976- 70173901
Гар утас: 976- 91117672, 91099599, 91099699
Хаяг: СХД, 13-р хороо, Солонго49 апартмент, 203 тоот
[email protected]
http://javkhlant-group.mn
https://facebook.com/JAVKHLANTgroup
https://twitter.com/JAVKHLANTgroup

Address

СХД, 13-р хороо, Солонго49 апартмент, 203 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when JAVKHLANT GROUP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to JAVKHLANT GROUP:

Share