14/12/2022
Төвөөс зугатах хүчний нөлөөлөл бүхий нэг талын сорох үйлчилгээтэй ДН-9-1500 маркийн утаа сорогч төхөөрөмж нь нь уурын болон усан халаагуурын зуухны галын хотол дахь нүүрснээс ялгарсан утааны хийг гадагшлуулах зориулалттай бөгөөд утааны хийг зуухнаас гадагшлуулахдаа үнс баригч болон агаар үлээгч сэнс (вентилятор) төхөөрөмжүүдтэй хослон ажилладаг. Утаа сорогч ДН-9-1500 төхөөрөмжийг баруун, зүүн эргэлттэй байхаар үйлдвэрлэдэг. Хэрэв ажлын хүрдийг цахилгаан хөдөлгүүр талаас ажиглан харахад цагийн зүүний дагуу эргэж байвал энэ нь баруун эргэлттэйд тооцогддог. Утаа сорогч ДН-9-1500 төхөөрөмжийн үндсэн эд ангиуд нь: ажлын дугуй, дун хэлбэрийн бүрхүүл хэсэг, орох хоолой, чиглүүлэгч аппарат,тавцан юм. Утаа сорогчийн ажлын хүрдийг цахилгаан хөдөлгүүрийн гол дээр шууд суурилуулж үйлдвэрлэгч байгууллага нь үйлдвэрийн нөхцөлд тэнцвэржүүлэлт балансыг нь хийж гүйцэтгэдэг. Түүнээс гадна цахилгаан хөдөлгүүрийн роторынх нь холхивчуудыг ажлын хүрдний зүгээс ирж байгаа хэт халалтаас хамгаалах зорилгоор энэ төрлийн утаа сорогч төхөөрөмжүүдэд зориуд халууны хэмийг бууруулах шаталбар бүхий бүтэцтэй ган бүрхүүл хэрэглэх нь ч бас түгээмэл тохиолддог. Утаа сорогчийн дун хэлбэрийн бүрхүүлийг ган хавтас, профайл ганг гагнаж бэлтгэдэг. Төхөөрөмжийнхөө ханыг шаардлага хангахуйц илүү нягт, бат бөх болгох үүднээс дээрх ган хавтсуудыг булан төмөр, судалтай төмөр ашиглан хананд гагнадаг. Утаа сорогчийг зориулалтын суурин дээр бэхлэж асинхронон цахилгаан хөдөлгүүрээр ажиллагаанд холбоно.
Утаа сорогчийн утаа сорох үзүүлэлт, ажлын даралт, ашиглалтын хүчин чадал болон ашигт үйлийн коэффициент (АҮК) зэрэг техникийн үзүүлэлтүүд нь уг утаа сорогчийн янз бүрийн горимд ажиллах аэродинамикийн үзүүлэлтүүдээр тодорхойлогддог. Харин утаа сорогчийн утааны хийг сорох хүчин чадлыг, мөн түүний ажлын даралтыг чиглүүлэгч аппаратаар гар аргаар, эсвэл зайн тохируулга бүхий автомат төхөөрөмж ашиглан тохируулна.
ДН-9-1500 маркийн утаа сорогч төхөөрөмжийн давуу талууд:
• Утаа сорогчийг үйлдвэрийн орчинд бэлтгэж үйлдвэрлэдэг.
• Ажлын дугуйн тэнцвэржүүлэлтийг утаа сорогчийг үйлдвэрлэх явцдаа гүйцэтгэдэг.
• Утаа сорогч төхөөрөмжийг засварлах үйл ажиллагаа нь хялбар, дөхөм байдаг тул ДН-9-1500 утаа сорогчийн засвар авах үнэлгээ нь өндөр байдаг.
• Энгийн бас найдвартай ажиллагаатай тул ашиглаад маш хялбар