Erdenes Oyu Tolgoi

Erdenes Oyu Tolgoi "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь "Оюу Толгой" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн үйл ажиллагаагаа явуулдаг эрх бүхий компани юм.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎊 Хүүхэд бүрийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь с...
01/06/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

🎊 Хүүхэд бүрийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь сонсон, хүсэл мөрөөдлийг нь дэмжих нь бидний үүрэг юм.

🎉 Эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрс Та бүхэндээ аз жаргалтай хүүхэд нас, эрүүл энх, гэрэлтэй ирээдүйг хүсэн ерөөе.

#ХүүхэдБүрийнЭрхийгХамгаалжИрээдүйБүрийгГэрэлтүүлье

28/05/2026
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн сонгогдлоо. 🔶 “Эрдэнэс Оюу толгой” ХХК гүйцэтгэх захирлын сон...
27/05/2026

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн сонгогдлоо.

🔶 “Эрдэнэс Оюу толгой” ХХК гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгуулж, нийт 10 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авч шалгарлаа.

🔶 Б.Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн бөгөөд эдийн засаг, санхүү, татвар, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн туршлагатай мэргэжилтэн юм.

🔶 Тэрээр Сангийн яам, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож байсан, төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.

Erdenes Mongol

🔶 Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн “Чингис хаан Үндэсний баялгий...
27/05/2026

🔶 Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр тус байгууллага хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, IPO, хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институци болж шинэчлэгдэх юм.

🔶Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог цомхотгосноор ₮67.3 тэрбумын хэмнэлт гаргалаа.

Монгол Улсын Засгийн газар
Erdenes Mongol

✅ Засгийн газар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах
шийдвэр гаргалаа.

✅ Энэ шийдвэрийн үр дүнд хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институци болж шинэчлэгдэх юм.

✅ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж, ₮67.3 тэрбум хэмнэлээ.

https://mongolia.gov.mn/news/view/27614

Засгийн газраас нас барсан иргэний эзэмшиж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон өмнөх онуудын ногдол а...
26/05/2026

Засгийн газраас нас барсан иргэний эзэмшиж байсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон өмнөх онуудын ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн ар гэрийнхэн нь ногдол ашгийг өвлөн авах боломж бүрдэх юм. Уг зохицуулалт нь 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш нас барсан иргэдэд хамаарах юм.

Өвлөгчид эхлээд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж, тухайн хүний нэр дээр бүртгэлтэй хувьцааны мэдээллээ шалгах боломжтой. Мэдээлэл мессежээр ирэх аж. Дараа нь сум, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг шаардлагатай баримтыг гаргуулан авах шаардлагатай.

“Рио Тинто”-той хийсэн хэлэлцээний эхний үр дүн: Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулна.https://eot.mn/post/175366
19/05/2026

“Рио Тинто”-той хийсэн хэлэлцээний эхний үр дүн: Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулна.

https://eot.mn/post/175366

19/05/2026

🇲🇳 #СайнМэдээ

Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээ амжилттай болж, менежментийн төлбөрийг 2 дахин бууруулах тохиролцоонд хүрлээ.

Мөн төслийн хүрээнд үүсээд байсан төлбөрийн давхардлыг арилгах чиглэлд бодит ахиц гарч, Монгол Улсын эрх ашигт нийцсэн чухал шийдвэрүүдийн нэг болж байна.

Монгол Улсын Засгийн газар стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард ир...
11/05/2026

Монгол Улсын Засгийн газар стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард иргэдэд хүртээх эрх зүйн боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр боллоо.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Д.ЦОЛМОН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР СОНГОГДЛОО
11/05/2026

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Д.ЦОЛМОН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Д.ЦОЛМОНГ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР СОНГОЛОО

🔰“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.

🔰Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 2024 оноос ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон юм.

🔰Эзэмшсэн боловсролын тухайд Монгол- Туркийн хамтарсан сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Мөн АНУ-ын Калифорнийн Беркли хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйн
чиглэлээр суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

🔰Мөн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх явцыг танилцууллаа.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  Erdenes Mongol
05/05/2026

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Erdenes Mongol

"Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зар

Address

ITC Tower 10
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670078085

Alerts

Be the first to know and let us send you an email when Erdenes Oyu Tolgoi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erdenes Oyu Tolgoi:

Share

Category