Green Home Project / Ногоон Байшин Төсөл

Green Home Project / Ногоон Байшин Төсөл Green Home төсөл нь Эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны х?

Манай Green Home төсөл нь АНУ болон Канадын хөнгөн арагт буюу модон каркасан барилгын технологийн судалгаан дээрээ тулгуурлан нийслэл хотоос баримталж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцжуулах бодлогыг дэмжиж хэрэгжүүлж буй сайн дурын туршилт судалгааны ажил юм.

Бид энэ төслийн хүрээнд АНУ болон Канадад хэдэн зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн хөнгөн арагт буюу модон арагт дула

аны алдагдал багатай технологи бүхий Канад модон каркасан барилгыг болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын хийцийг технологийн дагуу барьж турших мөн амины орон сууцны дэд бүтцийн шийдлүүдийг турших, судлах, хэрэгжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

16/02/2026

Сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлж халаалтын цахилгааны зардлаа багасгах, улмаар орлого олох боломж байгаа юм байна.

00-ын өрөөнд үнэр гараад байна яах вэ гэж хүмүүс их асуудаг үүний нэг гол шалтгаан угаалтуур, шүршүүрийн тосгуурын доор ...
24/01/2026

00-ын өрөөнд үнэр гараад байна яах вэ гэж хүмүүс их асуудаг үүний нэг гол шалтгаан угаалтуур, шүршүүрийн тосгуурын доор байрлах үнэр дарагч усгүй болсноос бохирын үнэр нэвтэрч үнэртдэг. Үүний нэг чухал шийдэл бол шууд дээш нь гаргасан бохирын агааржуулалтын хоолой юм. Өрөөний агааржуулалтын хоолойноос тусдаа бохирын шугам дээр хийгддэг.

1. Агааржуулалтгүй систем (Асуудал)

Агааржуулалтын босоо хоолой (vent stack) байхгүй сантехникийн системд дараах сөрөг үзэгдлүүд үүсдэг.

Бохир ус үндсэн хэвтээ хоолойгоор хурдтай урсах үед дотоод орчинд сөрөг даралт (вакуум) үүснэ.

Даралтыг тэнцвэржүүлэх агаар орох боломжгүй тул уг соролт нь жорлон, угаалтуур, шалны трапын U-сифонд агуулагдах усыг сорж хоосруулдаг.

Сифон дахь ус нь бохирын хий, үнэр нэвтрэхээс хамгаалах үүрэгтэй тул ус сорогдож урссанаар бохирын хий шууд орчны агаарт тархана.

Үүний улмаас таагүй үнэр гарахаас гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

2. Зөв агааржуулалттай систем (Шийдэл)

Бохирын шугамд босоо агааржуулалтын хоолойг зөв холбосноор дараах давуу талууд бий болдог.

Агааржуулалтын хоолой нь дээврээр дамжин гадаад агаартай холбогдож, системд чөлөөтэй агаар солилцох нөхцөлийг бүрдүүлнэ.

Цэвэр агаар системд орж ирснээр дотоод даралт тэнцвэржиж, вакуум үүсэхээс сэргийлнэ.

Үүний үр дүнд U-сифонууд дахь ус тогтвортой хадгалагдаж, бохирын хий, үнэр нэвтрэхээс бүрэн хамгаална.

Бохир ус хэвийн, жигд урсаж, сантехникийн систем найдвартай, аюулгүй ажиллагааг хангадаг.

26/12/2025

Small plug-in solar panel

🔌 Цахилгаанд залгаад шууд ашигладаг жижиг нарны панель гэсэн утгатай.
Энэ төхөөрмж нь:
Хэмжээ жижиг
Угсралт хийх шаардлагагүй
Инвертер нь дотроо суурилсан байх нь элбэг

Зүгээр л цахилгааны розетконд залгахад нарны панелийн
үүсгэсэн цахилгааныг гэрийн сүлжээнд нийлүүлдэг

💡 Ийм төрлийн системийг бас balcony solar system, plug-and-play solar system гэж нэрлэдэг. Европт тагт, цонхны тавцан, хашаанд байрлуулж өрхийн хэрэглээний зарим эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг.

Ашигтай тал
✔ Суулгахад амар
✔ Мэргэжлийн угсралт шаардлагагүй
✔ Жижиг хэрэглээг нөхнө (жишээ нь – хөргөгч, сүлжээний төхөөрөмж гэх мэт)

Сул тал
⚠ Ихэнх улс оронд төвийн сүлжээнд буцааж холбох дүрэмтэй
⚠ Хүч чадал бага (ихэвчлэн 300–800W орчим)

Хэрэв та Монголд ийм төхөөрөмж ашиглах талаар бодож байгаа бол сүлжээ рүү буцааж цахилгаан эрчим хүч нийлүүлэх техникийн болон хууль эрх зүйн зохицуулалтыг судлах хэрэгтэй.

Хамгийн сайн халаагуур бол сайтар дулаалсан байшин өөрөө юм.
20/10/2025

Хамгийн сайн халаагуур бол сайтар дулаалсан байшин өөрөө юм.

10/10/2025

Энэ их зөв зөвлөгөө өгч байна

29/03/2025
Дулаалгын хөөсөн фасадны ажиллагаа
17/08/2024

Дулаалгын хөөсөн фасадны ажиллагаа

Привет, мои строительные друзья! Сегодня покажу, как можно своими руками качественно смонтировать утеплитель и оштукатурить его по системе СФТК мокрый фасад....

Address

Альфа бийлдинг, Энх Тайвны өргөн чөлөө-63, 14-р Хороо, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
ШУУДАНГИЙНХАЯГ:210351

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Green Home Project / Ногоон Байшин Төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share