28/12/2025
Өвлийн Ханх нутаг.
Цаагуур нь Саяаны уулсын ноён оргил өндөр Бүрэнхаан уул ханхайна. Наагуур нь Монголын хамгийн гүн цэнгэг нуур өргөн Далай ээж налайна.
Газрын зурагт Бүрэнхааныг Мөнхсарьдаг уул, харин Далай ээжийг Хөвсгөл нуур гэж тэмдэглэдэг боловч манай нутгийн зон олон эртнээсээ нэрлэж заншсанаар нь энд бичлээ. Усыг нь уувал, ёсыг нь дагадаг уламжлалтай монголчууд даа, бид. Энэ сайхан нутгаар аялал хийвэл ингэж нэрлээд явахад нутаг, зон нь илүү тааламжтай найр тавин угтана аа.