24/11/2025
Та яагаад хотын утаагүй бүсэд үл хөдлөх хөрөнгөнд өөртөө гэр бүлдээ хөрөнгө оруулах ёстой вэ?
Хариулт нь ердөө энэ
Эрүүл мэндийн хор уршиг
Агаарын бохирдол нь хэд хэдэн тал дээр хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг:
1. Амьсгалын замын өвчин
• PM2.5 (хамгийн жижиг тоосонцорууд) нь уушиг руу гүн нэвтэрч, амьсгалын өвчин (астма, бронхит, цочмог болон архаг өвчин) үүсгэх эрсдэлийг нэмдэг. 
• Балчир хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа буурах магадлалтай гэж судалгаагаар үзэгдсэн. 
2. Зүрх, судасны системд нөлөөлөл
• PM2.5 цусны судасанд нөлөөлж, зүрх судасны өвчин, цусны өндөр даралт, цусны судасны гэмтэл үүсэх эрсдлийг нэмдэг. 
• Мөн тархины цус харвах эрсдэлтэй холбоотой байж болзошгүй.
3. Өвчлөлөөс үүдэлтэй нас баралт
• WHO-ийн мэдээлснээр агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнүүд жилд мянга мянган хүн нас барахад нөлөөлдөг. 
• Нарийн тоо авч хэлэхэд, WHO нь Монгол Улсад агаарын бохирдлоос жил бүр 4,000 гаруй нас баралт үүсдэг гэж дүгнэсэн.

4. Хүүхдүүдэд онцгой хохирол
• UNICEF-ийн тайланд тэмдэглэсэнээр хүүхдүүд амьсгалын архаг өвчнөөр өвчлөх, уушгины өсөлт багасах магадлалтай. 
• Мөн агаарын бохирдол нь бага жинтэй төрөлт, ургийн эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой байж болно. 
• Хүүхдүүдийн дунд томуу, хатгаа, бронхитын өвчлөл ихсэх хандлагатай байдаг.

5. Эдийн засгийн дарамт
• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал өсдөг. UNICEF-ийн судалгааас үзэхэд, хэрвээ агаарын бохирдлыг бууруулахгүй бол хүүхдийн өвчнөөс үүсэх эмчилгээний зардал ирэх жилүүдэд ихсэхээр тооцоолсон. 
• Мөн хүний ажиллах чадвар мууддаг, өвчлөл их байгаа учир хөдөлмөрийн үр ашиг буурдаг.
6. Насанд хүрэгчидэд бас сөрөг нөлөөтэй
• Архаг амьсгалын замын өвчнүүд (COPD гэх мэт) — амьсгалын системийн бууралт. 
• Уушгины хорт хавдар (lung cancer) болон бусад ноцтой өвчнүүдийн эрсдэл нэмэгдэх.