Khatant international LLC

Directions Website

Khatant  international LLC "Хатант интернэшнл" ХХК Ноолуур боловсруулах үйлдвэр

Салбар бүрийн шилдгүүд 2026 оны 10 сарын 01-нд нэг дор цуглана!Lambda 2.0-ийн албан ёсны нээлт болон бидний хамтын аяллы...
08/10/2026

Салбар бүрийн шилдгүүд 2026 оны 10 сарын 01-нд нэг дор цуглана!

Lambda 2.0-ийн албан ёсны нээлт болон бидний хамтын аяллын 2 жилийн ой ✦ RE:CRUITING RE:INVENTED 2026 ✦ эвентийн урилга салбар, салбарын түүчээлэгч эрхэм харилцагчдад маань хүргэгдсээр.

Khatant international LLC
Uniservice Solution

Alt Resourcemebel


▪️ 2026.10.01, Пүрэв гараг | 17:00
▪️ ZU Ballroom, ITC Tower
▪️ INVITATION ONLY: Lambda Global-ын харилцагч байгууллагууд

✨ Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой, байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг хэрэгжүүлэгч үндэсний үйлдвэрлэгч Ха...
06/10/2026

✨ Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой, байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг хэрэгжүүлэгч үндэсний үйлдвэрлэгч Хатант интернэшнл ХХК-ийн албан ёсны вэбсайтаар зочилж манай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
🌐

Хатант Интернэшнл ХХК. Архангайгаас ирсэн самнасан монгол ноолуур — нэхмэл, утас, бөөний захиалга.

24/09/2026

🔵 САМНАСАН НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарыг эрчимжүүлж, сүүлийн 30 жилийн хамгийн том төрийн дэмжлэгийг үзүүлж байна. Хөнгөлөлттэй зээл болон бодлогын тусламжтайгаар үндэсний үйлдвэрүүд үйл ажиллагаа, хүчин чадал, зах зээлээ тэлсээр байна.

🔅“Хатант интернэшнл” ХХК хөнгөлөлттэй зээлийн үр дүнд тоног төхөөрөмжөө сайжруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, борлуулалтын хэмжээгээ жилд 10-25 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ санал болгох боломж нэмэгдсэн байна.

🍃 Тус компанийн ноолуурын хялгас ялгах, самнах үйлдвэрлэлд ашиглаж буй технологи Монголдоо анхдагч, олон улсад жишиг болж байна.

#цагааналтүндэснийхөдөлгөөн
#МонголҮйлдвэрлэл
#ҮндэснийБрэнд

#ногоонүйлдвэрлэл

international LLC

🌿 **ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026-д оролцлоо**Бид байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих з...
30/08/2026

🌿 **ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026-д оролцлоо**

Бид байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “Төв Азийн III Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээнд амжилттай оролцлоо. 🌱

Энэхүү форум, экспо нь Төв Азийн орнуудын органик үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, экспортын чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж байна.

Бид энэхүү арга хэмжээнд оролцсоноор **Монгол ноолуурын үнэ цэнэ, байгальд ээлтэй үйлдвэрлэл, органик болон тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг** олон нийт, салбарын төлөөлөл, хамтран ажиллагчдад хүргэх боломжтой байлаа. 🤍

🌿 **Алсыг харъя — Органикийг сонгоё.**
🇲🇳 Монгол ноолуурыг дэлхийд

#ТогтвортойҮйлдвэрлэл #МонголНоолуур #Органик

🌿 ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМДэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж, ноолууран бүтээгдэхүүний түүхий эд Монгол...
29/08/2026

🌿 ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ

Дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж, ноолууран бүтээгдэхүүний түүхий эд Монгол ноолуурын ангилах, угаах, самнах үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагыг олон улсын чанарын шаардлага, стандартад нийцүүлэн хэрэгжүүлж, Монголын баялгийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох үйлсэд хувь нэмрээ оруулж буй ОЛОН УЛСЫН ОРГАНИКААР БАТАЛГААЖСАН "Хатант Интернэшнл" ХХК-ийн хамт олонд форумыг дэмжин хамтран ажиллах болсонд талархал илэрхийлье.

Хатант Интернэшнл ХХК нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, ISO 9001 (Чанарын менежмент), ISO 14001 (Байгаль орчны менежмент), ISO 45001 (Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент) стандартуудыг амжилттай нэвтрүүлэн 5 төрлийн баталгаажуулалтад хамрагдсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тогтвортой, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж буй салбартаа үлгэр жишээ болсон туршлагатай компани билээ.

Тэд Тогтвортой Ноос Ноолуурын Эвслээс баталсан Малын гаралтай ширхэгтийн стандартын зарчим, шаардлагыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэнх, тогтвортой үйлдвэрлэлийн бодлогыг бодит ажил хэрэг болгон үлгэр жишээ хэрэгжүүлдэг.

Алсыг харж, Органикийг сонгон -г дэмжиж, Монгол үндэстний уламжлалт соёлын өвийг тэтгэж хайрладаг "Хатант Интернэшнл" ХХК-ийн удирдлага, хамт олон органик үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн зарчмуудыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын ноолуурын салбарын хөгжил, экспортын бүтээгдэхүүний чанар, нэр хүндийг олон улсын түвшинд гайхуулан алдаршуулж байна.

Та бүхнийг үйлдвэрлэлээ автоматжуулж, үйл ажиллагааныхаа чанарт анхаарахаас гадна Монголын ондоошил болсон үндэсний бөх, хурдан морины хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, залуу боловсон хүчнээ эх орныхоо үнэт баялаг малын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл өөрсдийн хөдөлмөрөөр бахархах боломжийг олгож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД дэлхийн хамгийн торгомсог, чанарлаг ноолуурыг үйлдвэрлэдэг Khatant international LLC оролцох болно. Та бүхэн хүрэлцэн ирж өргөнөөр үйлчлүүлээрэй.

📍 Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс
📅 Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 29–30
🌿 Алсыг харъя — Органикийг сонгоё!

02/08/2026
02/08/2026
02/08/2026
23/07/2026

#БүтээжБайна #8 💥 Үйлдвэрт ажиллах гоё 🤗

Мэргэжил, ирээдүйн карьераа сонгоно гэдэг амаргүй. Тэгвэл хөнгөн үйлдвэрийн мэргэжил гэдэг төсөөлснөөс илүү гоё шүү.

Автоматжсан хөнгөн үйлдвэрт залуус Монголын баялгийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгож, өөрсдийн хөдөлмөрөөр бахархлаа бүтээж байна.

Бахархлаа олсон хүн ирээдүйгээ бүтээдэг ✨





#цагааналтүндэснийхөдөлгөөн


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences

23/07/2026

🔵 САМНАСАН НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн ноос, ноолуур, арьс ширний салбарыг эрчимжүүлж, сүүлийн 30 жилийн хамгийн том төрийн дэмжлэгийг үзүүлж байна. Хөнгөлөлттэй зээл болон бодлогын тусламжтайгаар үндэсний үйлдвэрүүд үйл ажиллагаа, хүчин чадал, зах зээлээ тэлсээр байна.

🔅“Хатант интернэшнл” ХХК хөнгөлөлттэй зээлийн үр дүнд тоног төхөөрөмжөө сайжруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, борлуулалтын хэмжээгээ жилд 10-25 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ санал болгох боломж нэмэгдсэн байна.

🍃 Тус компанийн ноолуурын хялгас ялгах, самнах үйлдвэрлэлд ашиглаж буй технологи Монголдоо анхдагч, олон улсад жишиг болж байна.

#цагааналтүндэснийхөдөлгөөн
#МонголҮйлдвэрлэл
#ҮндэснийБрэнд

#ногоонүйлдвэрлэл

Address

VMR2+79, СХД/32 хороо, Улаанбаатар
Ulaanbaatar
18270

Alerts

Be the first to know and let us send you an email when Khatant international LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby engineering companies