МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter

МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн харъяа Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв

15/12/2025

Welcome to GERLAB
Episode 4

Video by Ba Ba
Edited by Эмү Жин

Thanks Anar Eba Maral Davaanyam М. Отгон-Үжин Suvdmaa

12/12/2025

“Welcome to GERLAB” Let’s take a Tour.
Thank you ☺️

Episode 3





11/12/2025

“Chemical engineering thermodynamics”

Episode 2

“Химийн инженерчлэлийн термодинамик” номын зохиолчдыг төлөөлөн Химийн инженерчлэл, Химийн боловсруулалт, Нано шинжлэх ухаан инженерчлэлийн оюутнуудад номын танилцуулга хийсэн Н.Золзаяа зохиолчид баярлалаа.

08/12/2025

“Nanotechnology engineering discovery days explore our labs with us”

Episode 1


Video by
Edited by
Student

Сайн байцгаана уу,Бид дэлхийн тэргүүлэгч их сургуулийн нэг болох University of Cambridge-ийн Research Associate,Clarity ...
24/10/2025

Сайн байцгаана уу,
Бид дэлхийн тэргүүлэгч их сургуулийн нэг болох University of Cambridge-ийн Research Associate,
Clarity Sensors Ltd компанийн хамтран байгуулагч, шинжлэх ухааны зөвлөх
Т.Ганбаатар докторыг урьж,
“Perovskite Semiconductors: The Future of Clean Energy and Radiation Detection”
сэдвээр сонирхолтой илтгэл тавих гэж буйг дуулгахад таатай байна!
Т.Ганбаатар нь Кэмбрижийн их сургуульд перовскит материалын фотон ба цацрагийн илрүүлэгч төхөөрөмжийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд
үүнээс гадна Clarity Sensors Ltd компанид шинжлэх ухааны зөвлөхөөр ажилладаг.
Энэхүү илтгэл нь материал судлал, хими инженерчлэл, цахилгаан, электрон төхөөрөмж, зэрэг салбарын судлаач, оюутан, инженерүүдэд шинэ мэдлэг, урам зориг өгөх болно.
Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 15:00–18:00
Хаана: МУИС 1-р байр, Дугуй хурлын заал
Судлаач, багш, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

HONORARY LECTURE - ХҮНДЭТ ИЛТГЭЛ by Профессор Jay NathanДоктор Jay Nathan нь менежмент, дэлхийн хөгжлийн бодлого болон с...
09/10/2025

HONORARY LECTURE - ХҮНДЭТ ИЛТГЭЛ by Профессор Jay Nathan

Доктор Jay Nathan нь менежмент, дэлхийн хөгжлийн бодлого болон соёл хоорондын манлайллын чиглэлээр өргөн туршлагатай нэр хүндтэй эрдэмтэн, боловсролын зүтгэлтэн юм. Тэрээр Аж үйлдвэрийн зохион байгуулалтын чиглэлээр докторын зэргийг University of Cincinnati-д хамгаалсан бөгөөд одоогоор АНУ-ын Нью-Йорк хот дахь St. John's University-ийн Тобин бизнесийн коллежид менежментийн "tenured" профессороор ажиллаж байна.

Профессор Nathan нь Тайланд, Польш, Финланд, Герман, Казакстан, Монгол зэрэг улсуудад Фулбрайтын хөтөлбөрийн хүрээнд ахлах судлаач болон мэргэжилтнээр ажиллаж, соёл хоорондын ойлголцол, боловсролын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байсан. Судалгааны гол чиглэл нь глобалчлал, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжил, олон улсын бизнесийн хөгжлийн стратеги, технологийн бодлого зэрэг өргөн хүрээтэй билээ.

Тэрээр тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжигч бөгөөд ханган нийлүүлэлтийн сүлжээний менежмент, бизнесийн стратеги, энтрепренершип, соёлын нөлөө зэрэг чиглэлээр олон бүтээл нийтэлж, илтгэл хэлэлцүүлж байжээ. Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн редакцийн гишүүнээр ажиллаж, дэлхийн олон орны багш, судлаачдыг дэмжиж ирсэн.

Профессор Jay Nathan 10 дугаар сарын 10-ны өдөр 14:00 цагаас Монгол улсын их сургуулийн Төв байрны Дугуй зааланд "Mongolia Engages Globally, to Modernize Locally" сэдвээр хүндэт илтгэл тавих гэж байна. Менежмент, энтрепренершип, стратеги, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, сонирхож буй багш, оюутнуудыг урьж байна.

21/07/2025

МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль нь чөлөөт мэдлэгт суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургууль болох зорилгын дор Монгол орны хөгжилд хувь нэмэр оруу...

01/07/2025

📌МУИС-ийн Нано шинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөрийн 3-р түвшний оюутнуудын Өвөрмонголын Их Сургуульд үйлдвэрлэлийн дадлага хийж буй нэг өдрийг онцлон хүргэж байна.

✅Энэхүү дадлага нь Монгол Улсын Их Сургууль болон Өвөрмонголын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй оюутан солилцооны хөтөлбөр бөгөөд оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, судалгааны ажилд оролцох туршлага солилцох зорилготой юм.

📌БМИҮЗ-өөр Магадлан итгэмжлэгдсэн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.
26/06/2025

📌БМИҮЗ-өөр Магадлан итгэмжлэгдсэн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.

📌БМИҮЗ-өөр Магадлан итгэмжлэгдсэн Наношинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрөөр суралцахыг урьж байна.

✅МУИС нь 2014 оноос Наношинжлэх ухаан, инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийг анхлан эхлүүлж, МУИС-ийн төдийгүй бусад их сургуулиудын оюутнуудад өндөр технологийн инженерчлэлийн чиглэлээр суралцах томоохон боломжийг нээж өгсөн.

✅Бакалаврын анхны төгсөлтөө 2018 онд хийж, өдгөө 8 үеийн нийт 120 гаруй төгсөгчид уг хөтөлбөрөөр амжилттай сурч төгссөн байна. Үе, үеийн төгсөгчид маань ажлын байраар бүрэн хангагдахын зэрэгцээ гадаад, дотоодын их сургуулиудад магистрант, докторант оюутнаар суралцах, сургалт-судалгааны туслах ажилтнаар амжилттай ажиллаж байна. Эдгээр төгсөгчдөөс 2020 онд олон улсын имфакт фактор бүхий сэтгүүлд анхны өгүүллээ хэвлүүлсэн болно.

✅Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөр нь инженерийн суурь боловсрол олгож, шинжлэх ухаан инженерчлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлнэ. Энэхүү сургалтаар хими, физик, биологийн инженерийн суурь мэдлэг, ойлголт, чадварыг эзэмшүүлж, үйлдвэрийн болон шинжилгээний лаборатори, орчны бохирдол ба хамгаалалт, сэргээгдэх эрчим хүч, материал судлалын чиглэлээр ажиллаж, судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан дөрвөн жил суралцаж төгсөөд Наношинжлэх ухаан, инженерчлэл мэргэжлээр Инженерчлэлийн ухааны бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд хэрвээ оюутан хүсвэл суралцаж байх хугацаандаа:

➡️Нано инженерчлэл
➡️Нанобиологи ба анагаах ухаан
➡️Нано материалын синтез салбарт гүнзгийрч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://elselt.num.edu.mn/, https://www.nanocenter.mn/ хуудсаар болон 77307730-122, 77307730-1124 утсаар авах боломжтой.

Address

University Street/1
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to МУИС Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв - NUM NanoCenter:

Share