16/02/2024
Хаягдал яс боловсруулах үйлдвэр байгуулсныхаа төлөө, Хятад, Оросын бизнесийг хуваалцчихсаныхаа төлөө өнөөдөр хамаг дансаа, үйлдвэрээ хаалгуулан хэцүү байдалд орчихсон яваа Н.Оюунбат эгчийг зорьж очин өчигдөр хэдэн хором уулзаж, ярилцсан юм.
Бензин хийх гэсэн чинь бүр бүх данс, карт хаачихсан байсан. Эгч нь бүр шоконд орлоо.
Яс шатаадаг үйлдвэр барьж Монголчуудаа хордуулаад яахав. Эргэн тойрондоо их хортой гэнэлээ. Тийм учраас эгч нь яс боловсруулах үйлдвэрийг Хятадын биш Итали технологиор барьчихсан юм.
Манай үйлдвэр 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уураг, бордоо, савангийн, тос болон тослох материалын үндсэн түүхий эд зэргийг үйлдвэрлэдэг.
Дотоодынхоо өндөгний 2 үйлдвэрт бүтээгдэхүүнээсээ( уураг) өгдөг. Өмнө нь энэ үйлдвэрүүд Хятад, Оросоос бүх бүтээгдэхүүнээ авдаг байсны тодорхой хувьд нь эгч нь манайх өгдөг болчихсон юм. Энэ л асуудал болоод байгаа юм гэсэн.
Ярилцах зуурт нэр бүхий тв хэлэлцүүлэгтээ урив. Одоо амжихгүйнээ гэж нилээд цөхөрсөн, халгасан шинжтэй хариулахаар нь би: Үгүй ээ эгчээ та очоод хийсэн, бүтээсэн, босгосон, зорьсон бүхнээ ярих хэрэгтэй. Үгүй бол таны оронд хэн нэгэн таны орон зайд, таныг үгүйсгэсээр л байх болно гээд хэлчихлээ.
Нээрэн тийм ч юмуу? Эгч нь тэгвэл очиж ярилаа. Миний дүү чи надад, урам зориг өглөө гээд ихэд баярлав.
Би: Та надад компанийнхаа, үйлдвэрийнхээ танилцуулгыг л өгчих би тэндээс эхний мэдээллүүдийг авч байя. Дараа нь тухтай уулзая гэсээр салсан юм.
Танилцуулгыг нь уншаад сууж байна. Яасан ч дайчин юм, ямар ч айхтар хөдөлмөрч, эх оронч юм.
Уншсан бүхнээ бүгдийг нь Dens.mn сайтдаа, Dens.mn пэйжид мөн энэ нүүр номондоо бичиж оруулнаа.
Харин олон хүнд яаж хүргэх вэ? Та нар минь шэйр хийж дэмжинэ тэ?🇲🇳
МОНГОЛЧУУДАА ДОТОР, ГАДНЫХАНД ХАВЧИГДАН, ГАДУУРХАГДСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИДЭЭ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ!
УРАМ ЗОРИГ, ДЭМ ӨГЦГӨӨЕ!
Үргэлжлэл бий…