08/04/2026
Сая МИАТ-ын онгоцоор ирлээ. 22:20-д буугаад дараалал ихтэй гарч ирлээ.
Намайг зогсож байхад нийт 6 монгол хүнийг арын өрөө рүү аваад орлоо. Хажууд сууж ирсэн залууд туслахыг хичээж орчуулга хийж өгөхийг хүссэн ч амжилтгүй боллоо.
Анх удаа ирж байна уу? Хэзээ Монгол руу буцах вэ? Хэд хонох вэ гэж англиар асуулаа. Би туслах гэсэн боловч тантай хамт яваа хүн биш учир та туслах гээд хэрэггүй гэнэ.
Харамсалтай нь залуу асуусан асуултад хариулж чадаагүй тул арын өрөө рүү аваад оров 😢😣
Угаасаа орох хуудас цахимаар илгээсний дараагаас шийдвэрээ гаргадаг бололтой.
Монголчууд минь хэлгүй бол цаасан дээр зорилго, хэзээ буцах, хэд хонохоо бичээд авч яваад харуулмаар юм байна. Үнэхээр өрөвдлөө. Хичнээн олон хүн буцаж байгаа бол.
Анх удаа, дээр нь ганцаараа ирж байгаа хүн 20 хононо гээд хэрэггүй, үнэмшихгүй,
хэн дээр ямар зорилготой, яг энэ хоногт юу хийхээ тодорхой урьдчилж бичээд аваад явж байх хэрэгтэй.
Ер нь буцах билетээ 5-7 хоногоор л авах хэрэгтэй шүү. Угаасаа хил дээр 90 хоног дарна. Олон хоног байх шаардлагатай бол буцах билетний өдрөө чөлөөтэй сольж болно шүү дээ. Эрсдэлтэй алхам хийгээд хэрэггүй.
Бас анх удаа ирж байгаа бол төвөөр, жуулчид их байрладаг газар буудал захиалвал зүгээр, аялаж яваа бол. Сөүлд аялахад угаасаа дээд тал нь 7 хоног хангалттай, үзээд байх их юм байхгүй.
Ажлаар байнга ирдэг болохоор арын өрөө рүү шалгагдахаар орж байгаа монголчуудаа хараад сэтгэл өвдөх юм 😢
🇰🇷🇲🇳 азийн глг болж бна даа!!!
Виа: Бат-Эрдэнэ