28/09/2016
Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ”-ийн даргын А/37 тоот тушаалын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00-16:00 цагийн хооронд “ХЭРЭГЛЭГЧДЭЭ СОНСЪЁ” уриатай “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдахаар боллоо.
Манай “ЭС ЖИ ЛИВИНГ” ХХК мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баасан гаригийн 11:00-16:00 цагийн хооронд “ДӨРВӨН УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГ” хорооллын С1 орон сууцны Энтранс-д зохион байгуулах тул, манай байгууллагын хэрэглэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус өдөрлөгт:
- Компаний тухай товч танилцуулга
- Одоо явуулж буй үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
- Ус, дулааны хэрэглэгчдэд хүргэж буй үнэ тарифын тухай дэлгэрэнгүй мэдээлэл
- Оршин суугчдаас хэрэглээний төлбөрийн тооцоо болон ус, дулаантай холбоотой санал гомдолыг хүлээн авч, шийдвэрлэх
- Ус, дулааны эрчим хүчээр хангах гэрээг бүх айлтай хийх тул, айл өрхүүд тухайн орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ үү.