Mongolian United Mining and Investment Co.

Mongolian United Mining and Investment Co. Direct and equity investments into Mongolian mining sector via Moscow, Hongkong, Ulaanbaatar. M&A of

31/05/2026
26/05/2026

Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод (2026.05.26) өргөн мэдүүллээ. Монгол Улсын эдийн засгийн тэлэх, манай улсад бусад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ мөнгө оруулж ирэх, үндсэн суурь салбар бол уул уурхайн салбар юм.

Дэлхийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ үед ашигт малтмалын салбарын дараагийн хөгжлийг бодолцож Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Үнэндээ томоохон өөрчлөлт хийх талаар сүүлийн 10-20 жилд ярьж ирсэн.

Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлд тусгах үндсэн хэд хэдэн бодлогыг танилцуулж байна.

https://mining.mn/content/2789

22/05/2026
09/05/2026
11/04/2026

МОНГОЛ УЛС ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

📌Засгийн газрын хуралдаанаас гаргасан (2026.04.08) шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах тухай танилцуулж байна.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Шинээр байгуулагдсан Засгийн газар анхны хурлаараа бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэх чиглэлд томоохон бодлогууд хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Удаан хугацаанд яригдсан Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймагт байрлах энэхүү гангийн цогцолбор нь 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын 2025 оны эцсийн дүнгээр нэг сая тонн ган хэрэглэж байна. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол байна. Иймд Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно.

Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Өөрөөр хэлбэл, барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна. Олон улсын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд бид нээлттэй урилга зарыг энэхүү хэвлэлийн бага хурлаар танилцуулж байна.

Гангийн цогцолборыг барих газартай холбоотой шийдвэрийг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгсөн. Удахгүй Дархан-Уул аймгийн иргэдийн хурал хуралдаж, 650 га газрыг Дархан Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт гангийн цогцолбор барихаар шийдвэр гаргаад байна. Урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоололтой. Аливаа улс хөгжье гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Ган үйлдвэрлэж байгаа улс аж үйлдвэрээ хөгжүүлж чаддаг гэх энэ концепцын хүрээнд энэ ажлыг хийж байна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон төслүүдээ дүгнэсэн, хэрэгжүүлэх ажлыг хийх болно.

Дараа нь бидний анхаарч буй төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэр. Удахгүй олон улсын сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байгааг дуулгая. Үүний өмнө зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна. Аж үйлдвэрийн томоохон төслүүд хөдөлсөн он жилүүд биднийг угтаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.

11/01/2026

Rio Tinto компани салбарын өрсөлдөгч Glencore-ийг худалдан авч, нийт 200 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн уул уурхайн хамгийн том компанийг бий болгох яриа хэлэлцээг сэргээснээ мэдээллээ.

Одоогоос жил гаруйн өмнө хоёр компани нэгдэн нийлэх асуудлаар хэлэлцсэн ч бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаа хэлцлийн хүрээнд бүх хувьцааг шилжүүлэн авах, бизнесүүдийнхээ тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь нэгтгэх зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байгааг компаниуд пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолсон байна.

Rio Tinto, Glencore-ийн нэгдэл нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэл болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтэд нэн чухал металл болох зэсийн үнэ дээд цэгтээ хүрч, компаниуд зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх гэрээ хэлцэл хийхээр яаравчилж буй энэ үед асар ач холбогдолтойд тооцогдохоор байна.

Энэ мэдээллийн дараа Glencore-ийн хувьцааны ханш АНУ-д 8 хувь давж өссөн бол Rio Tinto-ийн хувьцаа Австралийн арилжаагаар 5 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.

01/01/2026
24/12/2025

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, Байнгын хорооны гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжлээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулна.

Уг төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Address

Vozdvizhenka, 10
Moscow

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+74991308289

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian United Mining and Investment Co. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian United Mining and Investment Co.:

Share

Category