Best Ergel

Best Ergel БГД, 20-Р Хороо, ДЦС4-ын урд, Бэст-Эргэл ХХК-ын байр

Компаний танилцуулга
“Бэст-Эргэл” ХХК нь 2010 онд Монгол Улсын хууль дүрмийн дагуу Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан. Бид бетон зуурмагийн химийн нэмэлтийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн борлуулж байна. Бетон зуурмагийн нэмэлт болох Поликарбоксилат төрлийн SPF-100 Усны орцыг багасгагч, уян налархайжуулагч нэмэлт, DB-707 Бетоныг хөлдөлтөөс хамгаалагч ши

нэ төрлийн бодис, Ус тусгаарлагч, Түргэн бэхжүүлэгч нэмэлт, өөрөө нягтардаг нэмэлт зэрэг нь 2010 оноос Монгол улсын Сорилтын лабортарит /Барилга архитектур корпораци/ олон удаа туршигдсан ба Монгол улсад хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүнээр тодорхойлогдсон. Лиао Нинг Кэлонг Жин Ши Хуа ХК нь судалгаа шинжилгээг нэгтгэн шинэ төрлийн өндөр технологийг бүтээн бий болгодог үйлдвэр мөн ба “Бэст-Эргэл” ХХК-д Монгол улсад уг бүтээгдэхүүнийг төлөөлөн худалдаалах албан ёсны эрхийг олгосон. Тус компани нь бүтээгдэхүүний чанар болон технолгийн үйлчилгээг хангах талаар бүрэн баталгаа өгч чаддаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001 чанарын баталгаа, 1000ISO04 байгаль орчинд ээлтэй чанарын удирдлагын баталгаа, ISO18000 эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаа авсан. 1992 оноос макро молекул полиэфирийн дагнасан судалгаагаар Хятаддаа тэргүүлж байна.
Бид 2012 оноос барилгын материалын сорилтын лаборатори байгуулан Монгол Улсын Стандарт нормын дагуу бетон зуурмагийн бүх төрлийн туршилт сорилтын ажлыг хийж ирсэн ба 2017 онд лабораторио өргөжүүлэн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байна. Манай лаборатори нь бетон зуурмаг болон бетон зуурмагт хэрэглэгддэг цемент элс хайрганд MNS стандартын дагуу физик механик шинжилгээг бүрэн хийж байна. 2017 ондоо MNS/ISO 17025-2017 лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лаборатори болохоор зорилт тавин ажиллаж байна.
Бид ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛЖ, ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ уриатай хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж, үнийн тогтвортой бодлого баримталж, хэрэглэгч түншүүдийнхээ шинэ эрэлт хэрэгцээг бусдаас түрүүлэн мэдэрч хэрэгжүүлэх мөн өөрийн хэрэглэгч түншүүддээ үргэлж итгэл үнэмшил, сэтгэл ханамжийг төрүүлж нийгмийн хариуцлагыг өндөрт тавин ажиллаж байна.

10/06/2026
Бетоны нэмэлт яагаад чухал вэ? Өнөө цагийн үйлдвэрлэлд гарч байгаа техник технологийн ололт дэвшилт нь бүтээгдэхүүний хө...
19/05/2026

Бетоны нэмэлт яагаад чухал вэ?

Өнөө цагийн үйлдвэрлэлд гарч байгаа техник технологийн ололт дэвшилт нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд онцгой нөлөө үзүүлж байна. Үүнтэй адилаар бетон зуурмагийн үйлдвэрийн технологид гарсан томоохон өөрчлөлт бол БЕТОНЫ ХИМИЙН НЭМЭЛТ юм.

Өмнө нь төрөл бүрийн эрдэс нэмэлт болон напталин суурьт химийн нэмэлтийг үйлдвэрлэлд ашигладаг байсан.

Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, ололтын үр дүнд орчин цагт түгээмэл хэрэглэгдэх болсон бетоны химийн нэмэлтүүд үүссэн түүхтэй.

Тухайлбал Поликарбоксолат суурьт нэмэлтүүд нь бетон дахь усны зарцуулалтыг бууруулах нөлөөлөл үзүүлж цементийн орцыг багасгасан ч бат бэхийн үзүүлэлт сайн байх, үйлдвэрээс талбайд хүртэл тээвэрлэлтийн үед чанарын үзүүлэлтийг хадгалах, барилгын талбайд бетон цутгах процессыг хөнгөвчлөх зэрэг боломжуудыг бий болгосон.

Үүнээс гадна бетоны хүйтэнд тэсвэрлэлтийг нэмэгдүүлэх, ус үл нэвтрүүлэх чанарыг өсгөх гээд бетоны шинж чанарын үзүүлэлтүүдийг тусгай химийн нэмэлтийн ачаар удирдах боломжийг бидэнд олгож байна.

02/05/2026

Энэ өдрийн мэнд хүргэе 😊

Манай “Бэст-Эргэл” ХХК нь 2013 оноос хойш бетон зуурмагийн нэмэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байна.

Та бүхэн бидэнтэй холбогдож бетоны нэмэлтийн талаар зөвлөгөө, тусламж, мэдээлэл авахыг хүсвэл бид туслахад хэзээд бэлэн байна 🤗
Мөн цаашид пэйж хуудсаараа дамжуулан
✅ Бетон болон бетоны нэмэлтийн талаар хэрэгтэй зөвлөгөө
✅ Бүтээгдэхүүний мэдээлэл
✅ Бодит ажлын туршлагаа хуваалцах болно.

Захиалга өгөх, хамтран ажиллах, зөвлөгөө тусламж авахыг хүсвэл 📲 8080-8104, 8080-8105 дугаараар холбогдох мөн 📨[email protected] хаягаар бидэнтэй холбогдоорой 😊

14/02/2022

Хаврын урин цаг ирж салбарын маань ажил эхлэх цаг иржээ. Хил гаалийн асуудлаас болж саатаад байсан нэмэлтүүд маань орж ирсэн. Хүйтний болон Уян налархайжуулагч, Ус тусгаарлагч зэрэг нэмэлтүүд хэвийн нийлүүлэгдэж байна. Утас 80808105, 86088882

    🎄🍾❤️ @ Shoo House
03/12/2019

🎄🍾❤️ @ Shoo House

19/09/2019
20/03/2019

SPF-100 WP ус тусгаарлагч нэмэлттэй бетоны ус үл нэвтрүүлэлтийн туршилт хийгдэж байна. Манай лаборатори нь бүрэн автомат багажаар W 20 хүртэл тодорхойлж байна.

Та хүйтний нэмэлт авахаар хайж байгаа бол бид танд DB-707 хүйтний нэмэлтийг санал болгож байна.
14/09/2018

Та хүйтний нэмэлт авахаар хайж байгаа бол бид танд DB-707 хүйтний нэмэлтийг санал болгож байна.

DB-707 Бетоныг хөлдөлтөөс хамгаалагч шинэ төрлийн бодис

Address

БГД, 20-Р хороо, ДЦС4-ын урд Бэст-Эргэл ХХК-ын байр
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Best Ergel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Best Ergel:

Share