Moncon Group

Call Directions Website Contact the business

Moncon Group Барилга угсралт, менежментийн Мэргэжлийн компани

Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой Монкон групп ХХК нь 2010 онд байгуулагдсан. Өдгөө 10 охин компани, 800 гаруй ажилтантайгаар барилгын зураг төсөл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын ашиглалт үйлчилгээ, банк бус санхүү, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, өсөн дэвших боломж, шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бүрдүүлэхийг бид ямагт зорьдог билээ.

10/09/2026

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай, бизнес дүүргийн төв цэгт байрлах "Нью Хоризонс" барилгад оффис, үйлчилгээний зориулалттай 125.38 болон 228.855 𝐌𝐊𝐁 талбай түрээслэнэ.

🏢 Талбайн хэмжээ: 125.38МКВ, 228.855МКВ
🏢 Давхрын байршил: F6,F5
🏢 Дотор засалтай
🏢 Талбайн зохион байгуулалтыг хүссэнээр өөрчлөх боломжтой

Холбоо барих утасны дугаар: +976-80007763, +976-75956595
И-мэйл хаяг: [email protected]

Барилга угсралт, менежментийн Мэргэжлийн компани

Монгол улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй нийт хамтран зүтгэгчдэдээ, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд,...
04/09/2026

Монгол улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй нийт хамтран зүтгэгчдэдээ, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, туслан гүйцэтгэгч та бүхэндээ 🇲🇳Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зориулсан үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай 👷‍♀️👷👷‍♂️

“МОНКОН ГРУПП” ХХК
“МОНКОН КОНСТРАКШН” ХХК

МОНКОН ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ДАРХАНБААТАР “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА. 🇲🇳 Монгол Улсад...
04/09/2026

МОНКОН ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ч.ДАРХАНБААТАР “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА.

🇲🇳 Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан барилгын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд шагналаар шагналаа.

Энэ хүрээнд 🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монкон Группийн Ерөнхий захирал Ч.Дарханбаатар барилгын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр, бүтээн байгуулалтын үйлсийг нь өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Шагналаа гардан авсныхаа дараа тэрээр:

"Энэ бол зөвхөн нэг хүний шагнал биш. Монкон Групп болон түүний 14 охин компанийн нийт хамт олны хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнг төлөөлүүлэн олгосон шагнал юм.” хэмээн онцоллоо.

🇲🇳 Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь Монкончуудын олон жилийн хөдөлмөр, бүтээн байгуулалт, салбарын хөгжилд оруулсан хамтын хувь нэмрийн үнэ цэнийг илэрхийлсэн бахархалт үйл явдал болж байна.

#МонконГрупп #Барилгын100Жил #БүтээнБайгуулалт

🇲🇳 Эрхэм харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө,...
09/07/2026

🇲🇳 Эрхэм харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

🇲🇳 Монгол түмэн минь өв соёлоороо бахархаж, өргөн дэлгэр сайхан наадаарай!

Монкон Констракшн" ХХК болон "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ хамтран хэрэгжүүлж буй “Инженерийн өврийн дэвт...
03/06/2026

Монкон Констракшн" ХХК болон "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ хамтран хэрэгжүүлж буй “Инженерийн өврийн дэвтэр” -ийн 2026 оны тэмдэглэлийн дэвтэр танилцуулж байна. Бид нар жил болгон хэвлэн гаргадаг байгаа.

👷‍♀️👷👷‍♀️👷👷‍♂️ Энэхүү дэвтрийг барилга угсралтын болон бүтээцийн инженерүүд, халаалт агаар сэлгэлт, цахилгаан хангамжийн угсралт, зураг төслийн инженерүүд өдөр тутмын ажил үүргээ тэмдэглэхээс гадна мэдлэгээ тогтмол шалгах зориулалт бүхий өргөн хэрэглээний параметрийг агуулсан 📖🖋 ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР юм.

Монкон группийн хүндэт харилцагч, итгэлт түнш Khan Bank ХК-н нийт хамт олонд түүхт 35 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
02/06/2026

Монкон группийн хүндэт харилцагч, итгэлт түнш Khan Bank ХК-н нийт хамт олонд түүхт 35 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

02/06/2026

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай, бизнес дүүргийн төв цэгт байрлах "Нью Хоризонс" барилгад оффис, үйлчилгээний зориулалттай 202.09 болон 143.18 𝐌𝐊𝐁 талбай түрээслэнэ.

🏢 Талбайн хэмжээ: 202.09 МКВ, 143.18 МКВ
🏢 Давхрын байршил: F8, F7
🏢 Дотор засалтай
🏢 Талбайн зохион байгуулалтыг хүссэнээр өөрчлөх боломжтой

Холбоо барих утасны дугаар: +976-80007763, +976-75956595
И-мэйл хаяг: [email protected]

Барилга угсралт, менежментийн Мэргэжлийн компани

Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсээс нийт туслан гүйцэтгэгчдийн дунд зохион байгуулсан сарын “Шилдэг ...
08/05/2026

Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсээс нийт туслан гүйцэтгэгчдийн дунд зохион байгуулсан сарын “Шилдэг ХАБЭА” шалгаруулалтад 2026 оны 4 дүгээр сарын гүйцэтгэлээр Багц 4.1 "Монкон Констракшн" ХХК-ийн хамт олон тэргүүн байр эзэллээ.
Энэхүү амжилт нь удирдлага болон нийт ажилтан, албан хаагчдын хамтын хүчин чармайлт, хариуцлагатай ажил, аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэн хэрэгжүүлсний бодит үр дүн юм.
Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 2019, 2022, 2025 онуудад "ХАБЭА-н шилдэг аж ахуйн нэгж, байгууллага" шалгарч байсан бахархам амжилттай билээ.
Цаашид ч аюулгүй ажиллагааг эрхэмлэн, амжилтаараа манлайлан ажиллахыг нийт хамт олондоо хүсье.
Аюулгүй ажиллаж — Амжилтаараа тэргүүлье.

Монкон Констракшн ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэ...
08/05/2026

Монкон Констракшн ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс-тэй хамтран Сүхбаатар дүүргийн 131 болон 45 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Ойн найзууд ба татвар” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар хүүхэд багачуудад татварын талаарх анхан шатны ойлголт, иргэний хариуцлага, зөв төлөвшлийг сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэж, боловсрол олгоход чиглэн ажилласан юм.

Ирээдүйн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хамт олондоо талархал илэрхийлье.

🏗️ 𝘾𝙊𝙉𝙎𝙏𝙍𝙐𝘾𝙏𝙄𝙊𝙉 𝙈𝘼𝙍𝙆𝙀𝙏–2026: Салбарын нэгдсэн ойлголт, бодит шийдлийг тодорхойлсон чуулганд Монкон групп ХХК оролцлоо. Б...
22/04/2026

🏗️ 𝘾𝙊𝙉𝙎𝙏𝙍𝙐𝘾𝙏𝙄𝙊𝙉 𝙈𝘼𝙍𝙆𝙀𝙏–2026: Салбарын нэгдсэн ойлголт, бодит шийдлийг тодорхойлсон чуулганд Монкон групп ХХК оролцлоо.

Барилгын салбарын тогтвортой өсөлт, зах зээлийн эрүүл, тэнцвэртэй орчныг бүрдүүлэхэд оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-аас зохион байгуулсан “CONSTRUCTION MARKET–2026” форумд Монкон Групп ХХК-н Ерөнхий захирал Ч.Дарханбаатар болон Монкон Констракшн ХХК-н Гүйцэтгэх захирал Г.Батбаяр нар оролцож, барилгын салбарт тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, барилгын төслийн удирдлага, өнөөгийн байдал, тэдгээрийг даван туулах бодит шийдэл, гарц боломжийг хэлэлцэхэд идэвхтэй хувь нэмэр орууллаа.

📌 Энэхүү форум нь Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг бөгөөд салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын түвшинд нөлөөлөх, зах зээлд үүсээд буй саадыг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход чиглэсэн онцлогтой.

Монкон группийн хувьд барилгын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, инновац, үр ашигтай шийдлийг дэмжих, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх байр сууриа энэхүү арга хэмжээгээр дахин илэрхийллээ.

Address

12th Floor, New Horizons Office, Olympic Street, 1-r Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677112161

Alerts

Be the first to know and let us send you an email when Moncon Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Moncon Group:

Shortcuts

Share