CNC Mongolia

Call Directions Contact the business

CNC Mongolia Си эн си (CNC) машин үйлдвэрлэл, материал боловсруулалт.

Хэрвээ CNC Mongolia 1985 онд байсан бол…Магадгүй ийм л харагдах байсан байх.CNC машин, кассетны хөгжим, 80-аад оны өнгө ...
13/09/2026

Хэрвээ CNC Mongolia 1985 онд байсан бол…

Магадгүй ийм л харагдах байсан байх.
CNC машин, кассетны хөгжим, 80-аад оны өнгө төрх — харин нэг зүйл өөрчлөгдөхгүй.

Бидний CNC машин бүтээх хүсэл.

Hello from 1985

CNC MONGOLIA
We build machines.

07/09/2026
🛠️ Хэй, Техник болон орчин үеийн технологи сонирхдог залуус аа! Анхаарлаа нааш нь хандуулаарай!Орчин үеийн технологийн с...
28/06/2026

🛠️ Хэй, Техник болон орчин үеийн технологи сонирхдог залуус аа! Анхаарлаа нааш нь хандуулаарай!

Орчин үеийн технологийн салбарт хөл тавьж, ирээдүйд хэрэгцээтэй үнэ цэнтэй ур чадварыг практик дээр эзэмшихийг хүсэж байна уу?
Тэгвэл бид яг л өөрсдийнхөө багтаа нэгдэхийг урьж байна!

Бид дотооддоо CNC машин үйлдвэрлэл хөгжүүлж, технологийн шинэ шийдлүүдийг бүтээж буй залуу хамт олон юм. Хэрэв та өөрийн чадварыг үнэлүүлж, ирээдүйтэй салбарт ажиллахыг хүсэж байвал энэ таны боломж!

🔧 Манайд ирээд юу хийх вэ?
CNC машины эд ангиудыг угсрах болон засварлах үйлчилгээнд туслах.
Төмөр, металлтай холбоотой суурь ажлуудыг гүйцэтгэх (төмөр тасдах, зүлгэх, бэлтгэх).

📋 ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Хөдөлмөрч, тууштай, ажиллах чин эрмэлзэлтэй.
Гарын дүйтэй, техникт сонирхолтой.
Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг.
Шинэ зүйлийг хурдан сурч авдаг, идэвхтэй байх.

⭐Цахилгаан багаж хэрэгсэл болон гагнууртай ажиллаж
байсан туршлагатай бол давуу тал болно.

💡 БИДНИЙ ЗҮГЭЭС:
Өсөн нэмэгдэх цалин + Урамшуулал: Таны ажлын гүйцэтгэл, идэвх зүтгэл болон ур чадварын өсөлтөөс хамааран цалин тогтвортой нэмэгдэж, урамшуулал олгогдоно.

📩 ХОЛБОО БАРИХ:
Хэрэв та уг ажлын байрыг сонирхож байвал яг одоо бидэнтэй холбогдоорой!
📞 Утас: 80000995
📍 Хаяг: Чингэлтэй дүүрэг, Хайлаастын завсрын 2-р буудлаасаа Баянхушууны хөтөлрүү туслахаар салаад 500 метрт зам дагуу.
💬 Эсвэл манай фэйсбүүк хуудасны чатаар шууд мэдээллээ үлдээнэ үү.

28/05/2026

Лазер зүсэгч машин бэлэн боллоо! Угсралтаас эхлээд анхны зүсэлт хүртэл ⚡️⚙️ (Vlog #3)

1500Вт хүчин чадалтай лазер зүсэгч машины угсралтын ажлын маань сүүлийн дугаар бэлэн боллоо. Энэ бичлэгээр бид машиныг "амь оруулж", захиалагчдаа хүлээлгэн өгөх хүртэлх бүх явцыг харуулах болно.

Энэ дугаарт:
🔹 Серво мотор болон лазер толгойн суурилуулалт.
🔹 Цахилгаан, электроникийн холболт.
🔹 Захиалагчийн үйлдвэр дээрх анхны туршилтын зүсэлтүүд.

Монголдоо угсарсан энэхүү 1.5х2 метр талбайтай лазер машин маань одоо эзэндээ очиж, үйлдвэрлэлд нь өндөр бүтээмж авчрахад бэлэн боллоо. 🛠️🇲🇳.

Бидэнтэй хамт байж, угсралтын явцыг сонирхсон та бүхэнд баярлалаа!

Монгол машин үйлдвэрлэлийг дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэн лазер зүсэгч машины захиалга өгсөн "Бүргэд Ачаа" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдөө байж, бизнес нь улам бүр цэцэглэн хөгжих болтугай! 🚀🇲🇳

Cnc Mongolia Industry

20/04/2026

Лазер зүсэгч машины угсралт: Механик хийцлэл (Part #2) 🛠️
1500Вт хүчин чадалтай лазер зүсэгч машины угсралт үргэлжилж байна. Энэ дугаараар машины үндсэн эд ангиуд болон тэнхлэгийн угсралтын явцыг харууллаа.
Энэ дугаарт:
🔹 Хоёр талын хавтас болон урд нүүрний суурилуулалт.
🔹 Урд талаасаа болон хажуу талаасаа лист гулсуулах шааригуудыг боож бэхлэв.
🔹 Y тэнхлэгийн замыг зориулалтын хэмжилтийн шугамаар тааруулж суурилуулав.
🔹 Үндсэн тэнхлэгийг зам дээр нь бэхэлж, хөдөлгөөн дамжуулах редукторыг угсарж бэхэллээ.
Ингэснээр машины үндсэн механик хийцлэл бэлэн болж байна. 1.5х2м ажлын талбайтай энэхүү машин маань удахгүй 10мм хүртэлх төмөр зүсэхэд бэлэн болно. 🔥

📺 Дараагийн дугаарт: Хөдөлгүүрүүдээ суурилуулж электроник, контроллер болон кабель холболтын ажлуудаас харуулах болно. Хамт байгаарай!
Холбогдох дугаар: 80000995

12/04/2026

Titan1520L машины угсралтын ажил. Part #1
Манай ээлжит нэгэн өндөр нарийвчлалтай лазер зүсэгч машины угсралтын ажил эхэллээ. Энэ бичлэгэнд тус машины үндсэн их бие, хавтаснуудыг хэрхэн будаж, суурь араам дээр деталуудыг гагнаж тогтоох явцыг харуулж байна.
Энэхүү машины онцлог:
• Ажлын талбай: 1.5м х 2м
• Чадал: 1500W Fiber Laser үүсгүүр
• Гүйцэтгэл: 10мм хүртэлх зузаантай төмрийг өндөр нарийвчлалтайгаар зүснэ.
Бид өмнөх төслүүд дээрээ хуримтлуулсан туршлагаа ашиглан чанарын өндөр түвшинд угсралтыг гүйцэтгэж байна. 👨‍🏭⚙️
Дараагийн дугаарт: Хамгийн чухал хэсэг буюу төмөр зам болон тэнхлэгүүдийн суурилуулалтыг харуулах болно.

Address

Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

99013662

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CNC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CNC Mongolia:

Shortcuts

Share