Science Café Ulaanbaatar

Call Directions Website Contact the business

Science Café Ulaanbaatar 🔬 ХҮЛЭЭ БИШ БҮТЭЭ!
🌟 To the wise generation!
📍Co-learning Space | Experiment Event | Community

SapioGen, established in 2022 and a graduate of the Founder Institute Startup Accelerator Program, with an unwavering commitment to enhancing public science awareness, our core mission revolves around creating an environment where individuals passionate about science, technology, and engineering can converge and thrive. Our primary objective is to create a welcoming environment where individuals involved in science, technology, and engineering can congregate and flourish. By fostering a strong science community, we strive to share knowledge and wisdom with both present and future generations. Our Science café, the first scientific gathering in Ulaanbaatar, serves as a hub for interdisciplinary discussions, networking, hands-on experiments, and engaging DIY Science events. To nurture the curiosity and aspirations of young minds, we meticulously curate educational excursions to laboratories, factories, and research centers. These thoughtfully designed field trips, and carefully planned routes, serve as catalysts, igniting a profound interest in science and influencing future career choices.
✅Launched at the Founder Institute 2022.

🏅 NOBEL WEEK 2026 амжилттай болж өндөрлөлөө🥹Шинжлэх ухаан, утга зохиол, энх тайван, эдийн засгийн салбарт үнэтэй хувь нэ...
21/10/2026

🏅 NOBEL WEEK 2026 амжилттай болж өндөрлөлөө🥹

Шинжлэх ухаан, утга зохиол, энх тайван, эдийн засгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг алдаршуулдаг Нобелийн шагнал нь жил бүр хүн төрөлхтний гайхалтай нээлт, ололт амжилтыг бидэнд таниулдаг билээ. ✨

Энэ жилийн Nobel Week 2026-ийн хүрээнд Science Café-ийн гишүүд Нобелийн шагналтнуудын бүтээл, шинжлэх ухааны сонирхолтой нээлтүүд болон тэдгээрийн цаадах түүхийг танилцуулж, мэдлэг, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ. 💡

🎙️ Хөтлөгч (MC)
— Б. Дэвамаа (Science Café-н гишүүн)

🎤 Танилцуулсан илтгэлүүд:

🧠 Физиологи, анагаах ухаан
“Мэдрэлийн эсийг гэрлээр удирдах нь”
— Б.Хулан, Н.Цацрал (Science Café-н гишүүд)

🔭 Физик
“Мөсний гүнээс сансрыг тольдсон нээлт”
— М.Саруулбилиг, А.Дагвадорж (Science Café-н гишүүд)

🧪 Хими
“Молекулын зүүн, баруун гар”
— Г.Анужин, А.Үлэмж (Science Café-н гишүүд)

📖 Утга зохиол
“Утга зохиолд хил зааг бий юу?”
— Г.Анужин (Science Café-н гишүүн)

🕊️ Энх тайван
“Энх тайван, олон улсын эрх зүйн төлөөх тэмцэл”
— Дэлгэрмаа (Science Café-н гишүүн)

📊 Эдийн засаг
“Эдийн засгийг тогтворжуулах бодлогын онолын үндэс”
— Б.Ариунбуян, Н.Батсуурь (Science Café-н гишүүд)

✨ Шинжлэх ухааны гайхамшгийг хамтдаа нээж, шинэ мэдлэг, урам зоригоор дүүрэн өдрийг бүтээсэн Science Café-ийн гишүүд болон хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа❤️

🌍 Мэдлэгт хил хязгаар үгүй, харин нээж мэдэх зүйл хязгааргүй🤲🏻

Дараа жилийн Nobel Week-ээр дахин уулзацгаая! 🧬🔭

Yokomine Mongolia Kindergarten | Алтан намар 2026🍂Навч яагаад ногоон байдаг вэ?🍃Намар болоход яагаад шарладаг бол?🍁Бяцха...
19/10/2026

Yokomine Mongolia Kindergarten | Алтан намар 2026🍂

Навч яагаад ногоон байдаг вэ?🍃
Намар болоход яагаад шарладаг бол?🍁

Бяцхан эрдэмтэдтэйгээ намрын навчсыг ажиглаж, өнгө нь яагаад өөрчлөгддөг талаар ярилцан, хамтдаа сонирхолтой туршилтыг хийлээ. 🔬

📢 МЭДЭЭЛЭЛУлаанбаатар салбар 10-р сарын 17-ны өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд хаалттай үйл ажиллагаатай тул түр ...
16/10/2026

📢 МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар салбар 10-р сарын 17-ны өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд хаалттай үйл ажиллагаатай тул түр ажиллахгүй.

16:00 цагаас хойш хэвийн ажиллах тул та бүхнийг тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

2026 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг Америкийн эдийн засагч Robert E. Hall болон Michael Woodford нар...
13/10/2026

2026 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг Америкийн эдийн засагч Robert E. Hall болон Michael Woodford нар хүртлээ. Тэд айл өрх, бизнесийн шийдвэрүүд эдийн засгийн нийт хэлбэлзэлд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлаж, эдийн засгийг тогтворжуулах бодлогын онолын үндсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэдний судалгааны талаар илүү дэлгэрэнгүйг NOBEL WEEK 2026-р сонсцгооё!

Хүлээ биш, Бүтээ!

📅 10-р сарын 14
🕕 18:00
📍 Science Café Ulaanbaatar
🎟️ Үнэ төлбөргүй

https://forms.gle/tYvXfExbt8hUqjU67

Суудлын тоо хязгаартай тул дээрх холбоосоор бүртгүүлээрэй.

🌌🚀 World Space Week & Space Networking EventДэлхийн сансрын долоо хоног 2026-ын хүрээнд шинжлэх ухаан, сансар огторгуйд ...
12/10/2026

🌌🚀 World Space Week & Space Networking Event

Дэлхийн сансрын долоо хоног 2026-ын хүрээнд шинжлэх ухаан, сансар огторгуйд сонирхолтой хүмүүс нэг дор цуглаж, мэдлэг, туршлагаа хуваалцсан өдрүүд болж өндөрлөлөө. ✨

Science Café-ийн хамт олон өөрсдийн booth-ээр оролцож, шинжлэх ухаан, сансар огторгуйд дуртай бяцхан эрдэмтэдтэй инээд хөөр, сониуч байдлаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүллээ. 🔭💙

Space Networking Event-ээр сансрын технологийн хөгжил, пуужингийн хувьсгал болон шинэ эриний сансрын технологийн талаар хэлэлцэж, оролцогчид шинэ санаа, үзэл бодлоо хуваалцлаа.

🎤 Хэлэлцүүлэгт Дэлхийн сансрын долоо хоногийн МУ дахь зохион байгуулагч Д.Мөнхтулга, Монгол улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ШУТИС-ийн судлаач PhD Б.Номин, сансрын технологи сонирхогч О.Баатарсүх нар оролцлоо. Хэлэлцүүлгийг Science Café-ийн үүсгэн байгуулагч, CEO Э.Анар модератороор удирдан явуулж, Монголын сансрын салбарын ирээдүйн талаар санал бодлоо солилцлоо. 💬

🎬 Хөтөлбөрийн хүрээнд COSMOS баримтат киноны эхний ангийг хамтдаа үзэж, мартагдашгүй мөчийг өнгөрөөлөө. 🌌

Ирэх жилийн Дэлхийн сансрын долоо хоногоор уулзацгаая🥰

🌕 “TO THE MOON” — САР РУУ! 🚀


2026 оны Нобелийн энх тайвны шагналыг Өмнөд Африкийн хуульч, шүүгч Navanethem “Navi” Pillay энх тайван, олон улсын эрх з...
12/10/2026

2026 оны Нобелийн энх тайвны шагналыг Өмнөд Африкийн хуульч, шүүгч Navanethem “Navi” Pillay энх тайван, олон улсын эрх зүйг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлтаараа хүртлээ.

Тэрээр дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын хэрэгт хариуцлага тооцоход чухал хувь нэмэр оруулсан юм. Түүний үйл хэрэгтэй NOBEL WEEK 2026-р илүү дэлгэрэнгүй танилцъя!

Хүлээ биш, Бүтээ!

📅 2026 оны 10-р сарын 14
🕕 18:00
📍 Science Café Ulaanbaatar
🎟️ Үнэ төлбөргүй

https://forms.gle/tYvXfExbt8hUqjU67

Суудлын тоо хязгаартай тул дээрх холбоосоор урьдчилан бүртгүүлээрэй.

Утга зохиолд хил зааг бий юу?Шүлэг үү, роман уу, эсээ юу? Anne Carson-ы бүтээлийг нэг төрөлд багтаахад амаргүй. Энэ жили...
11/10/2026

Утга зохиолд хил зааг бий юу?

Шүлэг үү, роман уу, эсээ юу? Anne Carson-ы бүтээлийг нэг төрөлд багтаахад амаргүй. Энэ жилийн Утга зохиолын Нобелийн шагналтныг онцгой болгосон бүтээлүүдтэй NOBEL WEEK 2026-р танилцъя.

Хүлээ биш, Бүтээ!

📅 10-р сарын 14
🕕 18:00
📍 Science Café Ulaanbaatar
🎟️ Үнэ төлбөргүй

https://forms.gle/tYvXfExbt8hUqjU67

Суудлын тоо хязгаартай тул дээрх холбоосоор бүртгүүлээрэй.

NOBEL WEEK 2026Science Café-с бэлтгэсэн энгийн, ойлгомжтой танилцуулгуудаар 2026 оны шагналтнуудтай хамтдаа танилцъя. Со...
11/10/2026

NOBEL WEEK 2026

Science Café-с бэлтгэсэн энгийн, ойлгомжтой танилцуулгуудаар 2026 оны шагналтнуудтай хамтдаа танилцъя. Сониуч зангаа аваад ирээрэй!

СУУДЛЫН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ УРЬДЧИЛАН ДООРХ ХОЛБООСООР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
https://forms.gle/tYvXfExbt8hUqjU67

📅 2026 оны 10-р сарын 14
🕡 18:00
📍 Science Café Ulaanbaatar
🎟️ Үнэ төлбөргүй

2026 оны химийн Нобелийн шагналыг Henri B. Kagan, Kenso Soai нар тэгш бус органик синтезийн шугаман бус эффект болон авт...
11/10/2026

2026 оны химийн Нобелийн шагналыг Henri B. Kagan, Kenso Soai нар тэгш бус органик синтезийн шугаман бус эффект болон автокатализын нээлтүүдээрээ хүртлээ.

Байгаль яагаад талцаж тоглодог бэ?
Хариултыг NOBEL WEEK 2026-оос аваарай!

Хүлээ биш, Бүтээ!

📅2026 оны 10-р сарын 14
📍Science Cafe Ulaanbaatar
🎟️Үнэ төлбөргүй

Мэдрэлийн эсийг гэрлээр удирдах нь  2026 оны анагаах ухаан ба физилогийн Нобелийн шагналыг Karl Deisseroth, Peter Hegema...
10/10/2026

Мэдрэлийн эсийг гэрлээр удирдах нь

2026 оны анагаах ухаан ба физилогийн Нобелийн шагналыг Karl Deisseroth, Peter Hegemann, Georg Nagel нар гэрлээр идэвхждэг ионы суваг болон оптогенетикийн талаарх нээлтүүдээрээ хүртлээ.

Жижигхэн замгаас олдсон уураг тархины нууцыг тайлах түлхүүр болно гэж хэн төсөөлөх билээ?
Мэдрэлийн эсийг гэрлээр удирдах боломж нээсэн оптогенетикийн талаар NOBEL WEEK 2026-с илүүг аваарай!

Хүлээ биш, Бүтээ!

📅2026 оны 10-р сарын 14
📍Science Cafe Ulaanbaatar
🎟️Үнэ төлбөргүй

Address

Төв бассейн, Этүгэн хичээлийн 4-р байр, B1 давхар, Science Café Ulaanbaatar
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:00 - 21:00
Tuesday 08:00 - 21:00
Wednesday 08:00 - 21:00
Thursday 08:00 - 21:00
Friday 08:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97699120714

Alerts

Be the first to know and let us send you an email when Science Café Ulaanbaatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Science Café Ulaanbaatar:

Shortcuts

Share

Nearby engineering companies