Newcom Group

Call Directions Website Contact the business

Newcom Group Ньюком групп нь эдийн засгийн голлох чиглэлүүдэд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани юм.

Newcom Group employs over 2000 people in its diversified portfolio of group companies across Infrastructure, Telecommunications, Information Technology, Civil Aviation, Financial Services, Real Estate and Renewable Energy sectors. Our strength comes from successful integration of modern technologies and practices into the unique Mongolian culture and environment, creating mutually beneficial relationship with our customers and business partners.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 оноос хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нь...
19/10/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 оноос хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ньюком группийн хамт олон 10 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, моддын төрөл зүйлийг баяжуулах үйлсэд хувь нэмрээ орууллаа.🍀🌲

Бид хоёр жилийн өмнө мөн энэхүү хөдөлгөөний хүрээнд Түргэний цэцэрлэгт хүрээлэнд 1 га талбайд гацуур, буйлс, монос зэрэг мод тарьж, төгөл байгуулахад хувь нэмрээ оруулж байсан билээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр агаар, эрүүл, эко орчныг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор мод тарих нь тогтвортой хөгжлийг бодитоор хэрэгжүүлж буй чухал алхам юм.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж, мод тарих хөдөлгөөнд нэгдсэн Ньюкомчууддаа баярлалаа 💚

09/10/2026

🚀 Өнөөдрийн сурагчдын сониуч зан маргаашийн шинийг бүтээгчдийг төрүүлдэг.

✨ “Junior Energy Club” төсөл амжилттай хэрэгжиж, Улаанбаатар хотын 104-р сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын сургуульд жишиг Физикийн кабинетуудыг хүлээлгэн өгснөөр сурагчдад туршилт, практикт тулгуурлан суралцах, нээж бүтээх, шинжлэх ухаанч сэтгэлгээгээ хөгжүүлэх шинэ орчин бүрдлээ. 🔬⚡

⚡Ирээдүйн эрдэмтэн, инженер, сэргээгдэх эрчим хүчний салбарын манлайлагчдыг дэмжиж буй Newcom Group , Clean Energy LLC "Salkhit Windfarm" болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

#ЖишигКабинет

“Цэций” салхин цахилгаан станцын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр нь олон улсы...
06/10/2026

“Цэций” салхин цахилгаан станцын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр нь олон улсын болон дотоодын нэр хүндтэй шагнал, үнэлгээгээр өндрөөр үнэлэгдсээр ирсэн билээ.

🍀 Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших 9 жилийн хугацаанд:

▫️1.5 тэрбум гаруй кВт.ц цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж;
▫️Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015,
▫️Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018, ▫️Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

Өнөөдөр “Цэций” салхин цахилгаан станц ашиглалтад орсны 9 жилийн ой тохиож байна 🎉🎊👏Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний...
06/10/2026

Өнөөдөр “Цэций” салхин цахилгаан станц ашиглалтад орсны 9 жилийн ой тохиож байна 🎉🎊👏

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь бүтээн байгуулалт, их говийн шавхагдашгүй салхийг эрчим хүч болгон хувиргасан анхны төсөл “Цэций” салхин цахилгаан станцын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтнууд, өнөөгийн хамт олон, харилцагчид, түншүүддээ 9 жилийн ойн баярын мэнд хүргэе 💚

21/09/2026
𝗠𝗶𝗻𝗶𝗻𝗴𝗪𝗲𝗲𝗸 & 𝗠𝗶𝗻𝗲𝗣𝗿𝗼 𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.Ньюком группийн Гүйцэтгэх за...
17/09/2026

𝗠𝗶𝗻𝗶𝗻𝗴𝗪𝗲𝗲𝗸 & 𝗠𝗶𝗻𝗲𝗣𝗿𝗼 𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх уул уурхай болон эрчим хүчний салбарын огтлолцолд ямар шинэ төсөл, хөрөнгө оруулалтын боломж бий болж байна вэ? Эрчим хүчний шинэ шийдлүүдийг уул уурхайн өсөн нэмэгдэх хэрэгцээтэй хэрхэн холбох талаар хувийн хэвшлийн байр суурь, боломжийг танилцуулна.

📍 Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд

🗓 2026.09.17-ны 10:00–13:00 цагт

Уул уурхайн дараагийн өсөлтийг ямар эрчим хүч тэтгэх вэ?

👷🏻‍♂️"Newcom Group”-ийн Гүйцэтгэх захирал Б.БААТАРМӨНХ:
Уул уурхай ба эрчим хүч — шинэ төслүүдийн шийдэл, боломж
- Уул уурхай болон эрчим хүчний салбарын огтлолцолд ямар шинэ төсөл, хөрөнгө оруулалтын боломж бий болж байна вэ? Эрчим хүчний шинэ шийдлүүдийг уул уурхайн өсөн нэмэгдэх хэрэгцээтэй хэрхэн холбох талаар хувийн хэвшлийн байр суурь, боломжийг танилцуулна.

Уул уурхайд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчний шинэ төслүүдэд том хэрэглэгч хэрэгтэй.�Энэ хоёр салбарын ирээдүй хаана, хэрхэн огтлолцохыг хамтдаа хэлэлцье.

📍 Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд
🗓 2026.09.17
📌 MiningWeek & MinePro 2026 | Хамтын чуулган
⏰ 10:00–13:00

Mining Insight Magazine
Energy Insight Magazine - Энержи Инсайт сэтгүүл

𝗠𝗶𝗻𝗶𝗻𝗴𝗪𝗲𝗲𝗸 & 𝗠𝗶𝗻𝗲𝗣𝗿𝗼 𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ.Уул уурхайн салбарын хэрэглээнд тохирсон эрчим хү...
16/09/2026

𝗠𝗶𝗻𝗶𝗻𝗴𝗪𝗲𝗲𝗸 & 𝗠𝗶𝗻𝗲𝗣𝗿𝗼 𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ.

Уул уурхайн салбарын хэрэглээнд тохирсон эрчим хүчний оновчтой шийдлүүдтэй танилцахыг хүсвэл та бүхнийг -ийн #202 дугаарт байрлах -д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус бүүтэд China Gas, Sungrow болон Ньюком группийн охин компаниуд болох NMS, MSDD компаниуд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдээ танилцуулж байна.

📍 Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 16–18
🗓️ Хаана: Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд

Уул уурхайн хэрэглээнд тохирсон эрчим хүчний оновчтой шийдэл - 202

“JUNIOR ENERGY CLUB” ФИЗИКИЙН ТАНХИМ БАЙГУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Ньюком групп болон түүний охин компани Clean Energy LLC "...
14/09/2026

“JUNIOR ENERGY CLUB” ФИЗИКИЙН ТАНХИМ БАЙГУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Ньюком групп болон түүний охин компани Clean Energy LLC "Salkhit Windfarm" нь Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia-тай хамтран хүүхдийн тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын физикийн шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлж, онолын мэдлэгийг практик туршилт, ажиглалт, загварчлалтай хослуулан эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-иудад орчин үеийн, туршилтад суурилсан “Junior Energy Club” физикийн танхим байгуулж, хүлээлгэн өглөө.

Физикийн танхимыг сурагчдын шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх, бие даан туршилт хийх, физикийн үзэгдлийг бодитоор танин мэдэх боломжийг бүрдүүлэхэд чиглүүлэн тохижууллаа. Үүнд:

▫️Ухаалаг самбар, нарны аймгийн загвар;
▫️Цахилгаан хэлхээ, соронзон орон, цахилгаан соронзон үзэгдлийг судлах иж бүрдэл;
▫️Мультиметр, амперметр, вольтметр, динамометр зэрэг хэмжилтийн багаж;
▫️Нар, салхи, усны эрчим хүчийг судлах сэргээгдэх эрчим хүчний туршилтын иж бүрдэл;
▫️Угсардаг нарны зайт мини машин болон бусад туршилт, дадлагын сургалтын хэрэглэгдэхүүн.

Ийнхүү сурагчид физикийн онолын мэдлэгээ бодит туршилт, ажиглалт, загварчлалаар бататгаж, сэргээгдэх эрчим хүчний технологи, хэрэглээний талаар илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдлээ.

Ньюком групп, Клин Энержи ХХК болон Дэлхийн Зөн Монгол байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн боловсролыг дэмжихийн зэрэгцээ тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны үнэ цэнтэй санаачилга болж байна.

✨ “Junior Energy Club” төсөл амжилттай хэрэгжиж, жишиг Физикийн кабинетуудыг хүлээлгэн өглөө.⚡ Физикийн хичээлийн хүрээн...
11/09/2026

✨ “Junior Energy Club” төсөл амжилттай хэрэгжиж, жишиг Физикийн кабинетуудыг хүлээлгэн өглөө.

⚡ Физикийн хичээлийн хүрээнд зориулалтын тоног төхөөрөмж ашиглан туршилт хийх нь сурагчдад онолын мэдлэгээ бодит амьдралын хэрэглээтэй холбон ойлгоход дэмжлэг үзүүлж, ажиглах 🧐, таамаглах 💡, дүгнэх 📊 зэрэг шинжлэх ухаанч ур чадваруудаа төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

🌍 Иймд “Ньюком” групп болон түүний охин компани “Клин Энержи” ХХК-иас “Junior Energy Club” төслийг санаачлан Дэлхийн Зөн Монгол НҮТБАА амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуульд шинээр тохижуулсан жишиг Физикийн кабинетуудыг хүлээлгэн өглөө.

🔬 Ингэснээр ахлах, дунд ангийн сурагчид физикийн хичээлийг зөвхөн онолын түвшинд бус, туршилт ба практикт тулгуурлан судлах, ойлголтоо гүнзгийрүүлж, шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэх орчноор бүрэн хангагдлаа.

🚀 Ийнхүү сурагчдын сурч хөгжих орчныг сайжруулж, ирээдүйн физикчид, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд, инженерүүд, шинийг санаачлагчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Newcom Group Clean Energy LLC "Salkhit Windfarm"-ийн хамт олонд гүн талархал илэрхийлж, нийт сурагчдадаа мөрөөдлөө биелүүлэх эрдмийн их үйлст нь өндөр амжилт хүсье!

#ЖишигКабинет

📚✨Эрдмийн өргөө үүдээ нээж буй энэ өдөр нийт сурагч, оюутан залуус, багш нартаа шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ амжилтын ...
01/09/2026

📚✨Эрдмийн өргөө үүдээ нээж буй энэ өдөр нийт сурагч, оюутан залуус, багш нартаа шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ амжилтын эхлэл хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Сурах их үйлсэд хөтлөх эрдмийн их аялал тань дардан байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Address

9F, Naiman Zovkhis Building, 21 Seoul Street
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

976-75851993

Alerts

Be the first to know and let us send you an email when Newcom Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newcom Group:

Shortcuts

Share

Category

Nearby engineering companies